x

БНЭУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжих төслийн үр дүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд чухал хэрэгцээт протезоор хангагдана

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин сайдын яамны төлөөлөл болох Хэргийг түр хамаарагч Сажеев Кумарыг хүлээн авч уулзлаа.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан М.П.Сингхийн санаачилгаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газраас тус улсын “Жайпур фүүт” хүмүүнлэгийн байгууллагаар дамжуулан Монгол Улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд буцалтгүй тусламжаар гар, хөлийн протез хийх төслийн ажлыг холбогдох яамдтай  хамтран хэрэгжүүлж, эмч мэргэжилтнүүд манай улсад ажиллах юм.

Уулзалтаар, Элчин сайдын яамны зүгээс төслийг хэрэгжүүлэх, гар, хөлийн протез үйлдвэрлэл явуулах зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй 2,500-3,000 мкв талбай бүхий ажлын байраар хангах, цехийн аюулгүй байдал, ус цахилгаан, харилцаа холбооны хэрэгслээр хангах, багийн ажил болон зохион байгуулалтад туслах ажилтнууд гаргаж өгөхийг хүссэн.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, төслийг хэрэгжүүлэх, гар, хөлийн протез үйлдвэрлэл явуулах 2,500-3,000 мкв талбай бүхий ажлын байраар хангах боломжтойг дуулгаад.  Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв”-ийн байранд төслийн үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байна гэлээ.
Мөн протез , ортопедын 2 үйлдвэр манай удсад үйл ажиллагаа явуулдаг, хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн 6 төвийг ашиглалтад оруулсан. Эдгээр төвийн дэргэд протез, ортопедын нэгжүүд ажиллана. Тиймээс протез, ортопедын үйлдвэр болон төвд ажиллаж байгаа, ажиллахаар бэлтгэгдэж байгаа боловсон хүчнээ сургаж чадавхжуулах давхар ач холбогдолтой учраас Энэтхэг улсаас ирэх мэргэжилтнүүдээр туслуулах саналтай байна гэлээ.

Төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд бүхий л хүчин чадлаа дайчлан ажиллана гэдгээ талууд илэрхийлсэн.

Энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлснээр манай улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэд чухал хэрэгцээт протезоор хангагдахаас гадна, төслийн хамгийн том ач холбогдол нь протезын үйлдвэрийн ажилчид, хоёр орны эмч, эмнэлгийн ажилтан, албан хаагчид харилцан туршлага солилцох, бие биенээсээ суралцахын зэрэгцээ протез үйлдвэрдлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэр, төвүүдийн чадавхийг бэхжүүлэх томоохон боломж бүрдэх юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 50 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 1 цаг 4 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 1 цаг 11 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 2 цаг 17 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 2 цаг 38 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 15 цаг 40 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 20 цаг 55 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 21 цаг 12 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 21 цаг 54 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 22 цаг 4 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top