x

Виз зөвшөөрлийн 13 үйлчилгээг бүрэн цахимжууллаа

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Нямгэрэл тэргүүтэй газрын дарга, мэргэжилтнүүдийн  төлөөлөл өнөөдөр Гадаадын иргэн, харьяатын газарт ажиллаж, албан хаагчидтай уулзлаа.  

Энэ үеэр Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр виз, оршин суух зөвшөөрөл олголт, цахим үйлчилгээний нэгдсэн системийн үйл ажиллагааг танилцуулан, хууль тогтоомжийн хэрэгжилт, байгууллагын үйл ажиллагаатай холбоотой нэгдсэн мэдээлэл өгөв.

Тус байгууллага хуулийн хэрэгжилтийг хангах, иргэн, аж ахуйн нэгжид үзүүлэх үйлчилгээний чанарыг олон улсын жишигт хүргэх, нээлттэй, ил тод, шуурхай, чанартай, хүртээмжтэй ажил, үйлчилгээ үзүүлэх цахим шилжилтийг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлжээ.

Энэ хүрээнд виз зөвшөөрлийн 13 төрлийн үйлчилгээг бүрэн цахимжуулж, 2021 оноос хойш нийт 210 мянган иргэнд цахимаар үйлчилгээ үзүүлсэн байна. Ингэснээр өдөрт дунджаар 240-520 иргэн биечлэн ирж үйлчлүүлдэг байсан нь 5-8 болж багасч, 100-150 хүсэлтийг цаасаар хүлээн авч шийдвэрлэдэг байсан бол 700-1100 хүсэлтийг цахимаар хүлээн авч шийдвэрлэлтийн тоо нэмэгджээ. Мөн үйлчилгээний хүсэлтийг 5-10 хоногт шийдвэрлэдэг байсныг 3 хүртэл хоногт багтаан богино хугацаанд шийдвэрлэж байна. Үйлчилгээ бүрэн цахимжсанаар ирж очиход зарцуулдаг байсан 3-4 цагийг хэмнэж, ердөө 30 минутын дотор хүсэлтээ илгээх боломжтой болсон бөгөөд хүсэлтээ хянаж, шийдвэрлэлтийн мэдээллийг мөн л цахимаар хүлээн авдаг болсон.

Б.Энхбаяр: Төрийн үйлчилгээг цахимжуулахад Гадаадын иргэн, харьяатын газар манлайлан ажиллаж байна

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр алба хаагчидтай хийсэн уулзалтын үеэр хэлсэн үгэндээ “Засгийн газрын тэргүүлэх бодлогын нэг бол төрийн албаны цахим шилжилт юм. Төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай, хүнд сурталгүй, нээлттэй үзүүлэхэд Засгийн газраас бодлогоор дэмжиж ажиллаж байгаа. Энэхүү бодлогыг амжилттай хэрэгжүүлж, төрийн албаны цахим шилжилтийг манлайлж байгаа байгууллага бол Гадаадын иргэн харьяатын газар. Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд 15 улсын Элчин сайдтай уулзаж, санал солилцсон. Элчин сайд нарын зүгээс Монгол Улс виз олгох ажлыг цахимжуулж, гадаад улсын иргэдэд түргэн шуурхай, хүнд сурталгүй, аливаа хэлбэрийн авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид шийдвэрлэдэг болсныг надад тухайлан сайшаан тэмдэглэж байсныг энд дурдмаар байна. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалыг дэмжих бодлогыг “Go Mongolia” уриатайгаар гадаад, дотоодын аялагчдыг эх орондоо татах чиглэлд олон ажлыг санаачлан хэрэгжүүлж байна. Өнгөрсөн онд Монгол Улс түүхэндээ анх удаа зөвхөн аялал жуулчлалын салбараас 1 тэрбум ам.доллар давсан орлого олсон. Монгол Улс ганцхан байгалийн баялгаас хамааралтай биш, өөр бусад салбараас ч ашиг орлого олох боломжтой юм гэдгийг энэ үйл явц харуулсан. Үүнд гадаадын иргэн, харьяатын байгууллагын цахим шилжилтийн ажил онцгой чухал нөлөө үзүүлсэн гэж бодож байна. Нээлттэй, ил тод, шилэн байдалтайгаа хамт Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын бодлогыг та бүхэн манаж, сэрж ажиллах энэ үүргээ умартаж болохгүй гэдгийг мөн анхааруулж хэлмээр байна” гэсэн юм.  

Монгол Улсын визийг олон улсын жишигт нийцүүллээ

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Монгол Улсын визийг олон улсын жишигт нийцүүлэх, цахимаар үйлчилгээ үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн чухал зохицуулалтуудыг тусгасан. Тухайлбал, визийн ангиллыг төрөлжүүлж нэмэгдүүлэх, виз, бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг бий болгох, цахим виз олгох,  визийн хүчинтэй хугацааг уртасгах, цахим үйлчилгээний системийг шинэчлэх, оршин суух зөвшөөрлийн лавлагааг цахимаар авах, визийн мэдүүлгийн хуудсыг цахимаар бөглүүлэх, Immigration.gov.mn цахим сайт 5 хэлний сонголттойгоор үйлчлэх боломж, нөхцөлийг бүрдүүлсэн.

2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс цахим визийн evisa.mn cистемийг ашиглалтад оруулж, Жуулчин /K2/, Соёл урлаг, спортын тэмцээн уралдаанд оролцогч /K4/, Дамжин өнгөрөх зорчигч /K6/ гэсэн 3 ангиллын визийг дэлхийн хаанаас ч мэдүүлэх боломжтой болжээ. Цаашид 64 ангиллын визийг бүгдийг нь цахимаар олгох боломж бүрэн бүрдсэн байна.

Өнгөрсөн онд 82 улсын 31 мянган иргэнд цахимаар виз олгож, нийт 4,4 тэрбум төгрөгийн орлого төсөвт төвлөрүүлжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 1 цаг 2 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 1 цаг 16 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 1 цаг 23 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 2 цаг 29 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 2 цаг 50 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 15 цаг 52 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 21 цаг 7 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 21 цаг 24 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 22 цаг 6 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 22 цаг 16 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top