2024 оны гуравдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Улаанбаатар - Хөх хот, Хөх хот - Улаанбаатар чиглэлийн олон улсын зорчигчийн галт тэрэг даваа, баасан гараг бүр аялахаар болсон байна. Тус чиглэлд Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ болон Хятадын төмөр замын /КЖД/ галт тэрэг ээлжилж аялах юм.
Улаанбаатар–Хөх хот чиглэлийн олон улсын галт тэрэг эхний аялал 2024 оны гуравдугаар сарын 15-ны өдөр /Баасан гараг/ Улаанбаатараас хөдөлж, гуравдугаар сарын 16-ны өдөр /Бямба гараг/ Хөх хотод хүрэх, Хөх хот–Улаанбаатар чиглэлийн олон улсын галт тэрэг гуравдугаар сарын 18-ны өдөр /Даваа гараг/ Хөх хотоос хөдөлж, гуравдугаар сарын 20-ны өдөр /Лхагва гараг/ Улаанбаатарт ирнэ.
Харин Хөх хот-Улаанбаатар чиглэлийн олон улсын галт тэрэгний эхний аялал 2024 оны гуравдугаар сарын 15-ны өдөр /Баасан гараг/ Хөх хотоос хөдөлж, гуравдугаарс сарын 17-ны өдөр /Ням гараг/ Улаанбаатарт хүрэх, Улаанбаатар-Хөх хот чиглэлийн олон улсын галт тэрэг гуравдугаар сарын 18-ны өдөр /Даваа гараг/ Улаанбаатараас хөдөлж, гуравдугаар сарын 19-ний өдөр /Мягмар гараг/ Хөх хотод хүрнэ.
Тасалбарын үнийн хувьд БНХАУ-ын галт тэрэг нэг талдаа 617,000 хоёр талдаа 1,234,000 бол Монголын галт тэрэг нэг талдаа 627,200 хоёр талдаа 1,254,400 төгрөг юм байна. Тэгвэл Хөх хот руу манай улсаас Aero Mongolia болон Air China гэх хоёр компани нислэг үйлддэг. Air China компанийн нислэгийн үнэ хоёр талдаа 1,044,000 төгрөг байна.
Хөх хот руу галт тэргээр бус онгоцоор зорчих нь илүү хямд буюу 210 мянган төгрөгөөр татуу байгаа юм.
Сэтгэгдэл (1)