“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэлийн хүсэлтийг энэ сарын 01-ний 09:00 цагаас хүлээн авсан. Бүртгүүлэх хүсэлтийг өнөөдөр орой 17:00 цаг хүртэл хүлээн авна.
Хүсэлтийг “E-Mongolia” гар утасны аппликэйшн, www.e-mongolia.mn, Төрийн үйлчилгээний “Хурдан” төвийн оператораар дамжуулан илгээх боломжтой.
“Оюутан цэрэг” хөтөлбөрт бүртгүүлэх оюутнууд дараах шаардлагыг хангасан байна!
- Улаанбаатар, орон нутаг дахь магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын нэгдүгээр дамжааны оюутан байх
- Сурлагын голч дүн 2.8-аас дээш байх
- 2024 оны зургаадугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх
- Эрүүл мэндийн даатгал төлсөн байх
Коллеж, МСҮТ-үүдэд суралцагчид заавал аймаг, дүүргийнхээ ЗДТГ-ын Цэргийн штабт очиж бүртгүүлэхийг Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас мэдээлсэн байна.