Жолооч нар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тохиолдолд нийгэмд учирч болзошгүй хор, уршгаас шалтгаалан зөрчлийн 1-5 оноо хасдаг.
Тэгвэл хоёр жилийн хугацаанд давтан зөрчил гаргаагүй бол оноог нь сэргээдэг гэдгийг Тээврийн Цагдаагийн Албанаас мэдээлэв.
Харин зөрчлийн оноо дууссан бол жолооч нар дахин сургалтад хамрагдаж шалгалтад тэнцсэн тохиолдолд дахин олгодог юм.
Та Цагдаагийн ерөнхий газрын http://www.service.police.gov.mn хаягаар орж жолооны үнэмлэх, зөрчлийн оноо буюу жолоодох эрхийн лавлагааг авах боломжтой.