Цагдаагийн байгууллагад Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт энэ сарын 5-ны өдөр Toyota Prius загварын автомашин хулгайд алдагдсан дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Шалгалтын ажиллагаа явуулахад дээрх хэргийг 14-16 насны хоёр эмэгтэй, хоёр эрэгтэй хүүхэд хамтран үйлдэж, тус дүүргийн нэгэн зочид буудлын өрөөнд сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэн мансуурсан байсныг тогтоожээ.
Хүүхдүүдийг эцэг эх, асран хамгаалагч нарт хүлээлгэн өгч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгааг мэдээллээ.
Иймд эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас зөвлөв.