Сүүлийн өдрүүдэд хүүхэд сураггүй алга болсон тухай дуудлага, мэдээлэл бүртгэгдэж байна.
Тухайлбал, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт энэ оны гуравдугаар сарын 4-ний өдөр 13-14 насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд гэрээсээ дайжиж явсан, мөн өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 13 настай эмэгтэй хүүхэд, мөн 12 насны эрэгтэй хүүхэд сураггүй алга болсон мэдээллийн дагуу эрэн хайх ажиллагааг хүүхдийн асуудал хариуцсан болон холбогдох алба хаагчид шуурхай зохион байгуулж, дээрх хүүхдүүдийг олж тогтоон, Хүүхэд хамгааллын 108 төвийн Түр хамгаалах байранд 2 хүүхдийг, ар гэрийнхэнд 2 хүүхдийг хүлээлгэн өгч, холбогдох ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Иймд эцэг эх, асран хамгаалагч нар таны хүүхэд хэнтэй найзалж, нөхөрлөн, хаагуур юу хийж явааг мэдэж байна уу, миний хүү, миний охин биеэ даах чадвартай өсвөр насны хүүхэд болсон гэж анхаарлаа сулруулалгүй болзошгүй эрсдэлээс сэрэмжлээрэй.
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв