Ихэнх нутгаар цаг агаар дулаарч, хуримтлагдсан цас, гуу, жалга, гол мөрний цас хайлж, шар усны үер үүсэх эрсдэлтэй байна. Иймд үер усны талаар мэдлэг мэдээлэлтэй байж, өөрсдийн эд хөрөнгө цаашлаад амь насаа хамгаалах арга хэмжээнүүдийг дор бүрймднээ авч, хариуцлагатай байхыг уриалж байна.
Улаанбаатар хотын ерөнхий менежер Ц.Төрхүү:
-Үерийн далангийн байгууламж дотор шороо асгаад айлууд буучихсан, хог дүүрснээр усны урсац багассан. Тиймээс сувгуудыг нээж, хог хагшаасыг цэвэрлэн бургаснуудыг шилжүүлэн суулгаж байна. 1966 онд болсон үерийн үеэр 109 хүн, 1982 оны үерээр 43 хүн, 2009 онд Сонгинохайрхан дүүрэгт болсон үерээр дөрвөн хүн амь насаа алдсан байдаг.
Гүний ус 1.20 см хүртэл дээшилж, үерийн аюултай түвшинд хүрсэн байна. Голын мөсийг зөөж, инженерийн байгууламжийг доош ухаж, ус урсах сувагчлалыг сайн нээж өгөх шаардлагатай. Энэ ажилд иргэд, ААН, байгууллагууд тусалж байгаа. Үерийн аюулаас урьдчилсан сэргийлэх нь Улаанбаатар хотод амьдарч буй хүн бүхний төлөө хийгдэж байгаа ажил.
Иймд үер усны талаар мэдлэг мэдээлэлтэй байж, өөрсдийн эд хөрөнгө цаашлаад амь насаа хамгаалах арга хэмжээнүүдийг дор бүрнээ авч, хариуцлагатай байхыг уриалж байна.