Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын/ШШГЕГ/ харьяа 427 дугаар хорих ангиас гуравдугаар сарын 4-ний шөнө оргосон хоёр хоригдлын нэгийг өчигдөр Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс олсон бол эрэн сурвалжлагдаж байсан Б.Г-г өнгөрөгч шөнө Хэрлэн голын гүүр орчмоос шөнийн 02:00 цагийн үед олж, баривчилжээ. "Оргосон хоригдлуудад шийтгэл нэмэгдэнэ" хэмээн ШШГЕГ-аас мэдэгдэв. Хоригдлууд хорих ангийн уурын зууханд галчаар ажиллаж байх үедээ оргожээ.
Оргосон хоригдлыг өнгөрөгч шөнө Хэрлэн голын гүүр орчмоос олжээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.