Хилийн цэргийн алба хаагч осгож, нас барсан тухай мэдээлэл гарлаа. Энэ талаар Хил хамгаалах байгууллагаас албан ёсны мэдээлэл гаргасан байна.
Тус байгууллагын мэдээлэлд "Увс аймаг дахь Хилийн цэргийн 0245 дугаар ангийн алба хаагч “Б” осгож амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа.
Хилийн цэргийн 0245 дугаар ангийн хилийн цэргийн 0227 дугаар салбарын хилийн харуулыг халалцуулахаар 8 хүний бүрэлдэхүүнтэй бүлэг 02 дугаар сарын 29-нд явсан бөгөөд нэгнийхээ төрсөн өдрийг тэмдэглэх нэрийдлээр архидан согтуурч, алба хаагч “Б” нь хилийн цэргийн салбар руугаа явган явж байгаад замдаа осгосон байна.
Тухайн алба хаагчийг гуравдугаар сарын 01-02-нд шилжих шөнө 01 цагийн үед хээрээс осгосон байдалтай байхад нь олж, эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь насыг нь аварч чадаагүй харамсалтай хэрэг явдал гарлаа.
Хэргийг Цагдаагийн байгууллага шалгаж байна" гэжээ.