x

Мөрийтэй тоглоомчдоос авлига авсан гэх мөрдөгчийн хэргийг хаажээ

Цагдаагийн алба хаагчид хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулагчдыг хуулийн хүрээнд хамгаалж, түүнийхээ хариуд сар бүрийн орлогоос нь тодорхой хэмжээний хувь авдаг гэх мэдээлэл бий.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиг үүрэгтэй хууль сахиулагчид нь өөрсдөө баримт нотолгоотой хэргийг нуун далдалж, албан тушаалаа ашиглан удаа дараа авлига авсан үйлдэл олон нийтэд ил болсон ч хууль зөрчсөн алба хаагчдадаа арга хэмжээ авах нь бүү хэл цолыг нь нэмж, урамшуулсан тохиолдол гарсан. 

Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөгч, ахлах дэслэгч Г.Тэмүүлэн мөрийтэй тоглоомчдоос сар бүр тогтмол онц их хэмжээний мөнгө бэлнээр авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон.

Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйл буюу "мөрийтэй тоглоом зохион байгуулах" гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр зохион байгуулж буй шалгалтын явцад мөрдөгч Г.Тэмүүлэн нь хэргийн холбогдогчтой хамааралтай болохыг илрүүлсэн. Улмаар Цагдаагийн албаны дотоод хяналт, шалгалтын хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа гэдэг мэдээллийг Цагдаагийн ерөнхий газраас өгч байв.

Гэтэл гэмт хэрэгт холбогдон шалгагдаж буй мөрдөгч, ахлах дэслэгч Г.Тэмүүлэнгийн цолыг өнгөрөгч 2023 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр нэмж цагдаагийн ахмад болгосон.

Үүнийгээ Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс тайлбарлахдаа "Тухайн алба хаагч нь хэрэгт холбогдон шалгагдахаас өмнө цол нэмэх болзол хангасан байсан тул ийнхүү цол нэмсэн" гэдгийг хэлээд "Хэрвээ тухайн алба хаагч гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдвол цолыг нь хураах хууль, журамтай" гэж мэдээлсэн. 

Тэгвэл Г.Тэмүүлэнг гэмт хэрэг үйлдсэн гэх үйл баримт тогтоогдоогүй гэдэг үндэслэлээр хэргийг хаасан байна. 

Сануулахад, түүнийг Дотоод хяналт, аюулгүй байдлын албанаас шалгахдаа өнгөрсөн хугацаанд тайлбар мэдүүлэг аваагүй гэх бөгөөд гэрчийн мэдүүлэг бүхий хоёр хуудас баримт шалгалтын явцад алга болсон. Алга болсон гэрчийн мэдүүлэг нь “Мөрдөгч Г.Т нь хэргийн холбогдогчоос сар бүр бэлнээр мөнгө авдаг байсан гэх ба албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдаас авлига авахыг шаардсан, авлига өгөгч этгээдийг дарамталсан” гэдэг агуулгатай байсан ч ийнхүү нотлох баримт устсан байдаг. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 1 цаг 52 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 2 цаг 14 мин 1924 оны Үндсэн хууль 3 цаг 55 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 4 цаг 5 мин Энгийнийг ухаалгаар 4 цаг 12 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 5 цаг 41 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 6 цаг 53 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 7 цаг 7 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 7 цаг 14 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 8 цаг 20 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 8 цаг 41 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 21 цаг 43 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Өчигдөр 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Өчигдөр 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв
Top