x

Улаанбаатар хотоос Эмээлт, Чойр чиглэлийн замын хөдөлгөөнийг хаалаа

Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан Улсын Онцгой Байдлын шуурхай штабын дарга, генерал Б.Ууганбаяр мэдээлэл хийлээ.

Б.Ууганбаяр: 

-"Сүүлийн 24 цагийн байдлаар баруун талаас маш хүчтэй агаарын урсгал орж ирсэн. Үүний улмаас баруун бүс нутгийн аймгуудад цас орсон, шуургатай байлаа.

Үүний улмаас Онцгой байдлын газарт цасанд суусан гэх 16 дуудлага ирсэн. Дуудлагын дагуу нийлбэрээр 66 тээврийн хэрэгсэлд сууж явсан 366 зорчигчийн аюулгүй байдлыг хангаж ажилласан.

Одоогоор Говь-Алтай аймгийн Цогц сум, Завхан аймгийн Отгон сум, Архангай аймгийн Их-Тамир суманд цасанд суусан гэх дуудлагын дагуу манай алба хаагчид ажиллаж байна.

Гэхдээ цаг үеийн байдал огцом өөрчлөгдөж байна. Хэдийгээр Ховд аймгийн гурван суманд иргэдийг аврах ажиллагаа зохион байгуулсан боловч дахин өөр иргэдээс дуудлага ирсэн.

Мөн найман иргэн ор сураггүй алга болсон гэх дуудлага манай албанд ирж эдгээр иргэнийг аврах ажиллагааг амжилттай зохион байгуулсан. Түүнчлэн шуурганы улмаас Ховд, Говь-Алтайд айлын гэр нурсан, байшингийн дээвэр хууларсан болон долоон автомашины шил хагарсан гэх дуудлага ирсэн.

Ховд аймгийн урд чиглэлд хилийн зурвас дагуу их хэмжээний цас орсноос нэг бус айл цасанд дарагдсан байдалтай байгаа тул хилийн цэргийн штабаас техник хэрэгсэл ашиглана тэдгээр иргэдийг аврах ажиллагааг зохион байгуулж байна. 

Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд цасан нурангид дарагдсан нэг иргэнийг эрэн хайх ажиллагаа ид өрнөж буй.

Цаг агаарын тогтворгүй байдалтай холбогдуулан Зам Тээврийн сайдын тушаалаар баруун тийш явах авто замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласан. Тодруулбал Улаанбаатар хотоос Эмээлт чиглэл болон Чойр чиглэлд хязгаарласан. 

Одоогоор Дархан болон Хэнтий аймгийн чиглэлд авто замын хөдөлгөөн хэвийн явж байгаа. Гэхдээ өнөөдөр Төвийн аймгуудыг дайрсан цасан болон шороон шуургатай байх тул онцын шаардлагагүй бол орон нутгийн замд явахгүй байхыг зөвлөж байна" гэв.

 
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 1 цаг 45 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 2 цаг 7 мин 1924 оны Үндсэн хууль 3 цаг 48 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 3 цаг 59 мин Энгийнийг ухаалгаар 4 цаг 5 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 5 цаг 34 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 6 цаг 46 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 7 цаг 0 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 7 цаг 7 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 8 цаг 13 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 8 цаг 34 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 21 цаг 36 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Өчигдөр 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Өчигдөр 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв
Top