Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд энэ сарын 12-нд уулын цасны нурангид дарагдсан иргэний цогцсыг нуранги үүссэн газраас 300 метрийн зайд дөрвөн метрийн гүнээс өчигдөр буюу 17-ны 16:05 цагт олжээ.
Эрлийн ажиллагаанд тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа З.Азатаар ахлуулсан Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Хилийн 0165 дугаар ангийн 0135 дугаар салбар, Зэвсэгт хүчний 331, 340 дүгээр анги, аймгийн Цагдаагийн газрын нийт 70 орчим алба хаагч, гурван эрэлч нохой, 10 орчим тусгай зориулалтын автомашин ашиглаж оролцсон байна.
Онцгой Байдлын Ерөнхий Газар