x

Зудтай аймгуудад шуурхай бүлгүүдийг томилж ажиллуулна

Засгийн газрын 2024 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэр гаргаж, үүнтэй холбогдуулан өчигдөр Улсын Онцгой комисс хуралдсан.

Энэ оны хоёрдугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүл тогтож, Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн өндөрлөг уулархаг нутаг, Хан Хөхий, Хантайшир, Монголын Дорнод тал болон говийн нутгийн зарим хэсгээр 10-36 см, бусад нутагт 1-9 см, хунгарлаж шуурсан газартаа 60 см, гуу жалгандаа 100 см хүртэл зузаан цастай байна.

Зудын нөхцөл байдалд үнэлгээ хийхэд таван аймгийн 21 суманд төмөр буюу шилэн зудын, 17 аймгийн 89 суманд цагаан зудын, 17 аймгийн 82 сум цагаанаар зудархуу нөхцөлд байдал үүсэж, нийт 13.5 мянган айл цасанд боогдож, 38.4 мянган км зам харгуй хаагдаад байна. Улсын хэмжээнд мөн өдрийн байдлаар 611 924 толгой мал хорогдсон бол Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Архангай, Дорнод зэрэг аймагт хорогдол ихтэй байгаа талаар холбогдох албаныхан мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар Засгийн газрын тогтоолын дагуу нийт 17 аймгийн Онцгой комиссоос өвөлжилтийг хохирол багатай даван туулах, хариу арга хэмжээг зохион байгуулахад 4.3 тэрбум төгрөгийг зарцуулж, 23,451 км цасанд боогдсон зам, давааны зорчих хэсгийг чөлөөлөх, 2950 өрхөд 90 тн өвс, 15 тн тэжээл, 3 тн нүүрс хүргэх ажлыг зохион байгуулж, цасан шуурганы улмаас төөрсөн сураггүй болсон, орон нутгийн замд тээврийн хэрэгсэлтэй зорчиж цасанд суусан 196 иргэнийг олж, зудын хариу арга хэмжээг зохион байгуулан ажилласан. Түүнчлэн УОК-ын даргын үүрэг чиглэлийн дагуу 21 аймагт отроор нүүдэллэж буй 4143 иргэнд харьяалал харгалзахгүйгээр эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн.

Мөн мал, махыг эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлээр нийт 197.986 толгой мал буюу улсын хэмжээнд амьд малын хохирлыг багасгах, эрсдэлийг бууруулах зорилгоор малчдаас нийт 316 726 толгой малыг аж ахуйн нэгж, байгууллагууд худалдан аваад байна.

Хурлын төгсгөлд УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан Улсын онцгой комиссын гишүүд, аймаг, нийслэлийн Онцгой комисс, бүх шатны Засаг дарга нарт өвөлжилт, хаваржилтыг хүндрэл багатай давах зорилгоор Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн тогтоолоор улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан дараах үүрэг чиглэлийг өглөө.

Үүнд: Гамшгаас хамгаалах тухай хуулийн 29.1.3-т заасны дагуу өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх удирдамжийг боловсруулж батлуулан хэрэгжүүлэх, аймаг, сумдын Онцгой комисст дэмжлэг үзүүлэх, зудын эсрэг хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэх, эрсдэлийг бууруулах ажлыг удирдлага зохион байгуулалтаар хангах шуурхай бүлгүүдийг зудад өртсөн аймгуудад томилж ажиллуулах, малын сэг, зэм устгахад шаардагдах ариутгал, халдваргүйтгэлийн бодис, гоц халдварт өвчний вакцин, тарилга, шаардлагатай эм бэлдмэлийн нөөцийг яаралтай бүрдүүлэх, татан авах, орон нутагт хүргэх, вакцинжуулах ажлыг шуурхай зохион байгуулж, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллах, цасанд боогдсон зам, давааг чөлөөлөх, айл өрхүүдэд хүнс, түлээ түлш, малын тэжээл хүргэх ажлыг аймаг, сумдын Онцгой комисстой хамтран өргөн хүрээнд зохион байгуулах, тус ажилд шаардлагатай хүн, хүч хэрэгслийг нэмэлтээр дайчлан гаргах зэргээр шуурхай ажиллах шаардлагатай байгааг хэллээ.

Мөн нийт нутгаар их хэмжээний цас орж хаваржилтын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан орон нутгийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагаа, улирлын амралтын хуваарьт уян хатан зохицуулалт хийж, эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгалаа.

Эх сурвалж: ОБЕГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 2 цаг 44 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 3 цаг 6 мин 1924 оны Үндсэн хууль 4 цаг 47 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 4 цаг 58 мин Энгийнийг ухаалгаар 5 цаг 5 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 6 цаг 33 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 7 цаг 45 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 7 цаг 59 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 8 цаг 6 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 9 цаг 12 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 9 цаг 33 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 22 цаг 35 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Өчигдөр 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Өчигдөр 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ
Top