x

Шар усны үерээс сэргийлэн Сэлбэ голын мөсийг зөөж байна

Шар усны үер болохоос сэргийлж Сэлбэ голын мөсийг зөөж эхэллээ.

Тодруулбал, нийслэлийн 33 байршилд халиа тошин үүсэж, шар усны үер болох эрсдэл бий болоод байгаа юм. Иймээс эхний ээлжид Сэлбэ, Толгойт гол болон Дэнжийн мянга орчмын халиа, тошин үүссэн 10 байршлын 25 км орчим газрын мөсийг зөөхөөр бэлтгэл ажлыг хангаж байна.

Улаанбаатар хотод 1991 оноос хойш ороогүй их хэмжээний хур тунадас орсон тул хөрсний ус 2-3 дахин нэмэгдэж, цас ихээр хуримтлагдсан. Мөн огцом хүйтрэх, эсвэл дулаарах зэргээр цаг агаарын хэлбэлзэл сүүлийн 30 жилийн дундажтай харьцуулахад хамгийн өндөр түвшинд байгааг албаныхан мэдээлсэн.

Дээрх шалтгаануудын улмаас шар усны үер болох өндөр эрсдэлтэй байгаа мэдээллийг Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс ирүүлсэн юм. Тиймээс мэргэжлийн байгууллагуудын саналыг үндэслэн Нийслэлийн онцгой комиссоос үерийн эрсдэлтэй бүсүүдэд гамшгийн шар түвшин тогтоогоод байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар "Мэргэжлийн байгууллагуудын санал зөвлөмжийг үндэслэн Сэлбэ голын сав газрыг чөлөөлөхөөр төлөвлөж, нэн тэргүүнд голын мөсийг зөөж эхэллээ. Энэ хүрээнд лаг хагшаасыг мөн тээвэрлэж, бургасуудыг шилжүүлэн суулгаж, цаашлаад үерийн даланг бэхжүүлэн, бетонон байгууламж хийнэ. Уг ажилд аж ахуйн нэгжүүд ч мөн идэвхтэй оролцож, ойр орчмын цас мөсөө цэвэрлэхийг уриалж байна. Улаанбаатар хотод Баруун дөрвөн зам, Хархорин орчмын хөрсний усыг зайлуулж, Туул голд цутгах нэг насос бий. Ийм насосыг хотын дөрвөн талд хийх шаардлагатай гэж тооцоолон, судалж байна. Мөн Сэлбэ дэд төвд голын урсац тохируулах санг байгуулахаар зураг төслийг хийж эхэлсэн" гэлээ. 

Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү "Нийслэлийн харьяа инженерийн байгууламжийн байгууллагууд халиа тошин үүссэн байршлуудад уртасгасан цагаар ажиллан, мөсийг тээвэрлэж байна. Голын мөсийг зөөснөөр шар усны үерээс урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдэж байгаа юм. Мөсийг зөөхөд хамтран ажиллахаар 20 гаруй аж ахуйн нэгж саналаа ирүүлсэн. Гэвч өдрийн цагаар түгжрэлтэй холбоотойгоор том машинууд ажиллахад хүндрэл үүсэж байна. Сэлбэ голд хөрсний ус нийлүүлсэн аж ахуйн нэгжид Экологийн цагдаагийн албанаас хуулийн дагуу арга хэмжээ авсан. Гэхдээ зөвхөн аж ахуйн нэгжүүд хөрсний усыг гол цутгаснаас бус, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт нь халиа тошин, хөрсний ус нэмэгдэхэд нөлөөлж байна" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.153)
    Өвөлжингөө өмхий утаанд утуулж утуулчихаад цас хайлахаар сайхан сэлээд усанд ороод авах юм бишүү үнэр танар гэж аймшиг аймшиг яаж амьдаруулаад бдн төр засаг эрүүл уушигтай нэгч хүн үлдэхээ блаа бүгд боронхид гэж айхтар сэвтэй уушигтай өмхий жорлон урссан ус туучаад элэгний шар өвчин гэдэсний нянбактертэй болоод дууслаа хэдэн бол улныхан чинь ОюунЭрдэнээ
    2024 оны 02 сарын 16 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 2 цаг 20 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 2 цаг 42 мин 1924 оны Үндсэн хууль 4 цаг 23 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 4 цаг 34 мин Энгийнийг ухаалгаар 4 цаг 40 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 6 цаг 9 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 7 цаг 21 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 7 цаг 35 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 7 цаг 42 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 8 цаг 48 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 9 цаг 9 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 22 цаг 11 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Өчигдөр 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Өчигдөр 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ
Top