x

Дүүжин тээврээр Яармаг-Хархорин чиглэлд 4.2 км замыг 11 минутад туулах боломжтой

Дүүжин тээврийн төслийг Бүгд Найрамдах Франц Улсын нэн хөнгөлөлттэй зээлээр тус улсын “Пома” групп хэрэгжүүлнэ.

Барилга угсралтын ажлыг энэ оны гуравдугаар сард эхлүүлж, 2025 онд бүрэн дуусгахаар төлөвлөсөн. Эхний шугамыг 6-8 сарын хугацаанд барьж дуусах бөгөөд хагас жилийн хугацаанд туршилтаар явуулж байж иргэдэд үйлчлэх юм. Ингэснээр Яармаг-Хархорин чиглэлд 4.2 км замыг 11 минутад туулах боломжтой болно.

Дүүжин тээврийн төслийг хэрэгжүүлэхдээ аль болох нийтийн эзэмшлийн зам, талбайг сонгосон бөгөөд замын нөлөөлөлд “Улаанбаатар БҮК” ХК-ийн газар өртөж буй. Тодруулбал, тус компанийн газарт дүүжин тээвэр явах цамхаг байрлуулах шаардлагатай байгаа тул төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд холбогдох албаныхан төслийн талаар танилцууллаа.

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн Төсөл хөтөлбөрийн албаны дарга бөгөөд төслийн ерөнхий менежер Б.Эрдэнэсайхан "Дүүжин тээвэр ашиглалтад орсноор 50-60 автобус явах чиглэлийг нэг шугам л орлоно. Жилийн дөрвөн улирал ашиглах боломжтой. Дуу чимээний бохирдол үүсгэхгүй, эко нийтийн тээвэр гэдгээрээ онцлогтой. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй. Нэг бүхээгт 10 орчим хүн багтана. Төслийн хүрээнд 15 шинэ стандартыг батлуулж байна" гэлээ.

“Пома” групп нь 88 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд дэлхийн 90 гаруй оронд 8000 дүүжин замын тээврийн системийг байгуулсан туршлагатай юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Нийслэлд тулгамдаж байгаа асуудал олон бий. Энэ бүх асуудлыг шийдэхийн тулд нийслэлийн зүгээс хувийн хэвшилтэйгээ хамтран ажиллаж байгаа. Дүүжин тээврийн төсөл хэрэгжсэнээр хувийн автомашинаар зорчих хөдөлгөөн буурч, түгжрэлд тодорхой хэмжээгээр хувь нэмэр оруулна. Мөн Эрчим хүчний гудамжны замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөх ажил эхэлж байна. Яармагийн шинэ гүүр зургаадугаар сард ашиглалтад орно” гэв.

Түүнчлэн “Улаанбаатар БҮК” ХК-ийн газарт цамхаг байрлуулахыг зөвшөөрвөл жил бүр газрын төлбөрийн 50 хувийг чөлөөлж, шаардлагатай тохиолдолд өөр байршилд газар хүсэх боломжтой гэдэг санал тавьж, хамтран ажиллахыг хүссэн юм.

“Улаанбаатар БҮК” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд Хотын дарга ирж, санал тавьж байгаад талархал илэрхийлж, төрийн байгууллагатай улсаа хөгжүүлэхэд хамтран ажиллахаар зорьж байгаагаа хэлж байлаа. Түүнчлэн хүчин чадлаараа Монголд хамгийн томд тооцогдох үйлдвэр бөгөөд өндөр хүчин чадал бүхий зургаан цехтэй гэдгээ тодотгож байв. Тэд мөн дүүжин тээврийн цамхаг тавьсны дараагаар үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хязгаарлалт үүсэх вий гэсэн болгоомжлол байгааг хэлж байлаа. Хотын дарга үйлдвэрлэл эрхлэхэд ямар нэгэн асуудал үүсэхгүй. Шаардлагатай бол Засгийн газрын тогтоол гаргах эрх зүйн үндэслэл бий гэдгийг хэллээ.

“Улаанбаатар БҮК” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд хуралдаж, Хотын даргын тавьсан саналыг судалж, бичгээр хариу өгөхөөр болов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 2 цаг 16 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 2 цаг 38 мин 1924 оны Үндсэн хууль 4 цаг 19 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 4 цаг 30 мин Энгийнийг ухаалгаар 4 цаг 37 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 6 цаг 5 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 7 цаг 17 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 7 цаг 31 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 7 цаг 38 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 8 цаг 44 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 9 цаг 5 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 22 цаг 7 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Өчигдөр 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Өчигдөр 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... 1924 оны Үндсэн хууль Энгийнийг ухаалгаар Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв
Top