x

С.Амарсайхан: Төсвийн давсан орлогыг хаврын хүндрэлийг давахад зарцуулна

Улсын онцгой комиссоос өнөөдөр /2024.02.15/ вөлжилт хүндэрсэн аймгуудын талаар мэдээлэл хийлээ.

Шадар сайд С.Амарсайхан:

-Зудтай байгаа 250 гаруй сум, аймаг орон нутгуудад шуурхай штаб ажиллуулж, үе шаттай арга хэмжээ авч байна. Засгийн газрын хуралдаанаас өчигдөр хоёрдугаар сарын 14-нөөс тавдугаар сарын 15-ныг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа. Бүх шатны төрийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагийн шуурхай штаб байгуулж ажиллана. Хаваржилт хүндэрч, салхи шуурга, цаг агаарын нөхцөл байдал хүндэрч, хүйтний эрч ирэх өдрүүдэд чангарах, цаашлаад шар усны үерийн эрсдэл өндөр байна.

Монгол Улсын газар нутгийн 80 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй байна. Тиймээс шар усны үерээс урьдчилан сэргийлэх, хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалхын тулд  авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тодотгож, зохион байгуулалтаа сайжруулж ажиллана. Өнөөдрийн УОК-ын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа.

  1. Аймаг сумдын онцгой комисст шаардлагатай дэмжлэг үзүүлж зуд, хаврын эрсдлийг даван туулах, шаардлагатай удирдлагаар хангах шуурхай бүлгүүдийг зуд нүүрлэсэн аймгуудад томилж ажиллуулна.
  2. Улсын нөөцөөс өвс, тэжээл, шатахууныг хөнгөлттэй үээр нийлүүлнэ.
  3. Цасанд боогдсон зам давааг чөлөөлөх, малчиддад хүрэх зам харгуйг нээх, өвс тэжээл, хүнс хүргэх, эмнэлгийн тусламжийг яаралтай хүргэхийн тулд хүн хүчийг нэмэлтээр дайчилж, зэвсэгт хүчин, хилийн цэргийн алба хаагчид, төрийн болон бусад байгууллагуудын асуудал хариуцсан албан хаагчдын оролцоотойгоор зохион байгуулна.
  4. Зудад нэрвэгдэж амьжиргааны эх үүсвэрээ алдаж, малгүй болсон амьдрал ахуй нь доройтсон айл өрхүүдэд, нийгмийн халамжийн үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх, айл өрхүүдийн хүүхэд багачуудыг сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн асуудал болоод түүнтэй холбоотой эрсдлүүдийг бууруулахад чиглэсэн  арга хэмжээнүүдийг яаралтай авч хэрэгжүүлэхийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам болоод холбогдох байгууллагууд, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдад үүрэг болголоо.  Энэ хүрээнд малжуулах ажил хийгдэнэ.
  5. Малчдад туслах аяныг олон улсын байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтарч зохион байгуулна.
  6. Малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана. Хаврын отор нүүдлийн шилжилт хөдөлгөөнтэй холбоотойгоор халдварт өвчнөөс сэргийлж ажиллах нь нэн чухал юм.  Малын эрүүл мэнд хүний болоод хүнсний аюулгүй байдалтай шууд холбоотой асуудал юм.
  7. Малчдыг эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээр тасралтгүй хангана. Ялангуяа отор нүүдлээр явж байгаа, алслагдсан аймаг сумдад ажиллаж, амьдарч байгаа малчин өрхүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэвийн үзүүлэхээс гадна эрт илрүүлэгт хамруулах ажлыг ЭМЯ хариуцан ажиллана.
  8. Сумын эрүүл мэндийн төвүүд алсын дуудлага үйлчилгээ үзүүлэхэд автомашины хүрэлцээ хангалтгүй хүндрэлтэй байдаг. Засгийн газраас улсын хэмжээнд сумдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх авто машиныг сүүлийн үеийн, туулах чадвар сайтай, бүрэн тоноглогдсон авто машинаар шинэчилэхэд нийт 9 тэрбум төгрөг зарцуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж ойрын өдрүүдэд шийдвэрлэнэ.
  9. Гамшгаас хамгаалах хуульд заасны дагуу орон нутгийн нөөцийг нэмж бүрдүүлэх Өөрөөр хэлбэл, аймаг орон нутгийн удирдлагууд сум орон нутагтаа шаардлагатай нөөцийг тогтмол нэмж бүрдүүлнэ.
  10. Аймаг орон нутгийн төсвийн давсан орлогыг зөвхөн хаврын хүндрэлийг даван туулах, эрсдлийг бууруулах, хохирлыг багасгах, малчдад зориулсан тусламж үйлчилгээг нэмэгдүүлэхэд зарцуулахаар шийдвэрлэлээ.
  11. Стратегийн буюу хүнсний бараа бүтээгдэхүүний хомсдол, үнийн хөөрөгдөл үүсэхээс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний хүрээнд импортоор орж ирж байгаа гурил, тэжээл гэх мэт энэ чиглэлийн бусад бараа бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөлөх тогтоолын төслийг боловсруулж Засгийн газраар хэлэлцэн УИХ-д өргөн барихаар боллоо.
  12. Шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж, эрсдэл бүхий газруудад айл өрх, албан байгууллагуудыг суурьшуулахгүй байх, үүсч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлж ОБЕГ-ын дарга Л.Ариунбуянаар ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллаж үнэлэлт, дүгнэлт өгөх шийдвэр гаргалаа.

ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР 600.000 ОРЧИМ ТОЛГОЙ МАЛ ХОРОГДООД БАЙНА

 УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү:

-Улсын хэмжээнд өчигдрийн байдлаар 508,039 толгой мал хорогдсон байсан бол өнөөдрийн байдлаар 600.000 орчим толгой мал хорогдсон байна.  Малын хорогдол Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Архангай, Дорнод зэрэг аймагт хамгийн өндөр байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 15 мянга орчим айл өрхүүд цасанд боогдсон, хязгаарлагдсан, зам гаргах шаардлагатай нөхцөл байдалд байна.

Мөн өнөөдрийн байдлаар 38 мянган км зам гаргаж тухайн айл өрхүүд рүү зорчих хөдөлгөөнийг нээх тооцоо судалгаатай ажиллаж байна. Өвс тэжээлийн тухайд малчдын хувьдаа бэлтгэсэн нөөцийн 80 орчим хувь нь дууссан байна.  УОК-оос оны өмнө 9.2 мянган тонн тэжээлийг аймаг  орон нутгуудад хөнгөлттэй үнээр олгосон. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар дахин хөнгөлттэй үнээр тэжээл олгох асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлэхээр бэлтгэж байна.

Мал эмнэлгийн ерөнхий газраас малын гоц халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа ажлаа танилцуулсан. Шаардлагатай вакциныг гаднаас татаж авах, дотоодын үйлдвэрт үйлдвэрлэх чиглэлээр арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Энэ чиглэлд шаардлагатай хөрөнгө мөнгийг УОК-т танилцуулах, шийдвэрлүүлэх шийдвэр гарлаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 2 цаг 39 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 3 цаг 1 мин 1924 оны Үндсэн хууль 4 цаг 42 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 4 цаг 53 мин Энгийнийг ухаалгаар 5 цаг 0 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 6 цаг 28 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 7 цаг 40 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 7 цаг 54 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 8 цаг 1 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 9 цаг 7 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 9 цаг 28 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 22 цаг 30 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Өчигдөр 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Өчигдөр 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ
Top