x

Баянгол дүүргийн Онцгой комиссын анхдугаар хуралдаан боллоо

Баянгол дүүргийн Онцгой комисс (ДОК)-ын энэ оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралд дүүргийн Засаг дарга, ДОК-ын дарга Ө.Сумъяабаатар, дүүргийн Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга Н.Оюунболд болон дүүргийн Онцгой комиссын гишүүд оролцлоо.  

Өнөөдрийн хурлаар,

  • Нийтийн орон сууцны галын аюулгүй байдал хэрхэн хангагдаж байгаа талаар,

  • Угаарын хийн хорлогоос хэрхэн урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах ажлын хүрээнд хийгдсэн ажлууд,

  • Улаанбаатар хотод их хэмжээний бороо орсны улмаас үүссэн үерийн гамшгийн үед ДОК-оос авч хэрэгжүүлсэн арга хэмжээ,

  • Борооны дараах гамшгийн үед хэрхэн ажилласан талаарх мэдээллийг сонслоо.

Энэ үеэр дүүргийн Онцгой комиссын дарга Ө.Сумъяабаатар хэд хэдэн зүйлийг онцолсон. Тодруулбал, “ДОК-ын гишүүд бол дүүргийн 250 мянга орчим иргэний өмнө хүлээсэн үүрэгтэй хүмүүс. Манай дүүргийн 82 хувь нь байшин хороолол. Хүн амын төвлөрөл ихтэй. Магадгүй ямар нэг гамшиг, осол боллоо гэхэд хохирол их гарч болзошгүй. Иймээс ДОК-ын гишүүд ямар ч үед нэгдсэн нэг мэдээлэлтэй байж, нэгдсэн байдлаар мэдээлэл солилцох, гамшиг осол болсон үед иргэд, оршин суугчдаа хэрхэн яаж хохирол багатай авч гаргах талаар дүүрэг, хороод болон мэргэжлийн байгууллагууд нэг төлөвлөгөөтэй байх ёстой. Мөн мэргэжлийн байгууллагууд хамтраад гамшиг ослын үед хороод болон СӨХ-д ямар үүрэг, хариуцлага хүлээх талаар сургалт, зөвлөгөө мэдээллийг өгөх шаардлагатай байна гэдгийг хэллээ. 

Мөн хороодын Засаг дарга нар мөн газар хөдлөлт, үер ус, галын аюул тохиолдсон үед хариуцаж буй нутаг дэвсгэрт нь ямар эрсдэлтэй асуудал тулгар байгаа талаар мэдээлэл өгч, санал солилцсон юм.  

Хурлын төгсгөлд ДОК-ын дарга Ө.Сумъяабаатар хэд хэдэн чиглэл өгсөн. Үүнд, 

  • Дүүргийн хэмжээнд галын болон эмнэлгийн машин орж гарахад эрсдэлтэй байгаа газруудаа тодорхойлох,

  • Орц, гарцуудыг чөлөөлөх ажлыг зохион байгуулах,

  • Шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд эрсдэлт газруудаа тодорхойлох,

  • Гэр болон байшин хорооллын цахилгааны утаснуудад үзлэг хийх,

  • Сургууль, цэцэрлэгүүдийн орчны орц гарц болон аюулгүй байдал,

  • Гэр хорооллын мухар гудамжнуудын судалгааг гаргаж дараагийн хуралд танилцуулахаар боллоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 1 цаг 21 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 1 цаг 43 мин 1924 оны Үндсэн хууль 3 цаг 24 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 3 цаг 34 мин Энгийнийг ухаалгаар 3 цаг 41 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 5 цаг 10 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 6 цаг 22 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 6 цаг 36 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 6 цаг 43 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 7 цаг 49 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 8 цаг 10 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 21 цаг 12 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Өчигдөр 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Өчигдөр 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв
Top