Ахмад настнаа хүндэтгэн золгох, бэлэглэх гэхчлэн Цагаан сарын баяр дөхөх тусам шинэ мөнгөн дэвсгэртийн эрэлт ихэсдэг.
Гэвч банкууд шинэ дэвсгэрт сольж өгөхгүй байна, Монголбанк 5,000 төгрөгийн дэвсгэртийг энэ жил хэвлэхгүй гэсэн учир банкуудад огт алга зэргээр олон нийтийн сүлжээнд иргэд бичсээр байгаа.
Энэ талаар Монголбанкнаас тодруулахад "Бүх төрлийн шинэ мөнгөн дэвсгэртүүдийг банкуудад тараасан. Мөн АТМ-уудад бий" гэв.