Ховд аймгийн Булган сумын нутагт энэ сарын 3-ны өдөр том оврын ачааны хоёр машин мөргөлдөж, ослын улмаас тээврийн хэрэгслийн жолооч амь насаа алджээ. Уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Иймд жолооч нар тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, орон нутгийн замд зорчих үедээ хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган замын нөхцөлд тохируулж анхаарал, болгоомжтой хөдөлгөөнд оролцох, Замын хөдөлгөөний дүрмийг мөрдөж, өөрсдийн болон зорчигчдын аюулгүй байдлыг хангахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.