Нийслэлийн ЗДТГ-аас мэдээлснээр БНХАУ-аас худалдаж авсан 600 ширхэг шинэ автобусыг нийслэлд бүрэн оруулж ирсэн боловч шинээр оруулж ирсэн автобусуудыг үйлчилгээнд явуулахад жолооч хүрэлцээгүй байдал үүсээд байгаа.
Иймд Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газар болон дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст ажил хайж бүртгүүлсэн В, С ангиллын жолооны эрхтэй хүмүүсийг Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Сургалтын төвд бүртгэж, автобусны мэргэшсэн жолоочийн сургалтад үнэ төлбөргүй хамруулах болсныг хотын дарга Х.Нямбаатар өчигдөр мэдээлсэн.
В, С ангиллын жолооны эрхтэй хүмүүсийг автобусны мэргэшсэн жолоочийн сургалтад үнэ төлбөргүй хамруулах болсныг хотын дарга Х.Нямбаатар өчигдөр мэдээлсэн.
Тэгвэл өнөөдөр дүүргүүдийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэст автобусны мэргэшсэн жолоочийн сургалтад хамрагдахаар 570 иргэн бүртгүүлснийг НЗДТГ-аас мэдээлжээ. Мөн нийслэлийн өмчит автобусны компанид ажиллах жолоочийн сарын цалин 3.500.000 төгрөг байна, тэтгэвэрт гарах тохиолдолд 24 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг нийслэлийн нийтийн тээврийн батлагдсан төсвөөс гаргахаар болсон байна.