Өнгөрөгч оны аравдугаар сарын 3-нд Дорноговь аймгийн Сайншанд сумаас 12 настай охиныг хулгайлан авч яваад онц хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн онц ноцтой гэмт хэрэг гарсан. Уг хэргийг үйлдсэн Г.Гантулга гэгчийн хэргийг мөрдөх ажиллагаа дуусч, хэргийг прокурорт шилжүүлжээ.
Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба “Г”-г "насанд хүрээгүй хүнд хүч хэрэглэж, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг ашиглаж эрхшээлдээ оруулан хүн хулгайлсан. Үйлдсэн гэмт хэргээ нуун далдлах зорилгоор биеэ хамгаалах чадваргүй бага насны хүүхдийн амь насыг нь онц хэрцгийгээр хөнөөсөн" үйлдэлд нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хэсгийн 2.4, мөн хэсгийн 2.7, мөн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4, мөн хуулийн 13.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар Нийслэлийн Прокурорын газарт хүргүүлсэн байна.
Мөрдөн байцаагч уг хэрэгт бүх насаар нь хорих ял оногдуулахаар төлөвлөсөн байна.