Улсын хэмжээнд өчигдөр цас, мөсөнд суусан гурван дуудлага бүртгэгджээ. Үүнээс хоёр нь орон нутагт бол нэг нь нийслэл хотод байна.
Тодруулбал, Хан-Уул дүүрэг, Буянт-Ухаа-2 хорооллын байрны урд жалга руу гурван зорчигчтой автомашин унах гээд байна гэсэн дуудлага өчигдөр 9:24 цагт иржээ.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн 53 настай, эрэгтэй, 50 настай, эмэгтэй, 15 настай, эрэгтэй нар Тоёота Приус-41 загварын автомашинаар зорчиж явахдаа гулгасны улмаас 4-5 метрийн гүнтэй жалганы ирмэг дээр тэгнэсэн байсныг татан гаргаж аюулгүй болгосон байна.
Зам халтиргаа гулгаатай энэ үед хурдаа тохируулж явахгүй бол эрсдэлтэй болохыг жолооч нарт Онцгой байдлын байгууллагаас сэрэмжлүүлж байна.