Цагдаагийн байгууллагад хоёрдугаар сарын 1-ний шөнө Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Үйлчилгээний төвийн барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний газрыг дээрэмдсэн” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу дүүргийн цагдаагийн газраас Эрүүгийн цагдаагийн албатай хамтран хойшлуулшгүй ажиллагаа шуурхай явуулж, нэр бүхий гурван этгээд барьцаалан зээлдүүлэх газраас 60 гаруй сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл, гар утас зэргийг хулгайлсныг илрүүлжээ.
Эд зүйлсийг эд мөрийн баримтаар хураан авч мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.
Баяр дөхөж байгаатай холбоотойгоор халаасны хулгай ихэсч байгааг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.