Халиа тошин үүсээд буй Сэлбэ голын зарим байршилд Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-аас суваг татах, далан босгох арга хэмжээг өнгөрсөн баасан гаригт авсан байна.
Тухайлбал Баянзүрх дүүргийн 29 дүгээр хороо 100 айлын гүүрний хойд талын Сэлбэ гол дагуу 1.20×1.30×35 метр урт суваг татжээ. Мөн гүүрний зүүн талын далангийн нам хэсэгт дөрвөн рэйсээр 120 тонн шороо буулган, механизм болон гар ажиллагаагаар 32 метр урт далан өндөрлөсөн аж.
Сэлбэ голын усны түвшин 14 хоногт 20 сантиметр орчим дээшилж байгаа талаар мэдээлж байв.