Голомт банкнаас сар шинийн баярыг угтан харилцагчдадаа хүргэж буй хөнгөлөлт урамшууллууд үргэлжилсээр байна. Бид энэ удаа Shangri-La Centre болон Central Tower-тай хамтран бүх төрлийн кредит карт болон Premier, Si дебит карт эзэмшигчдэдээ зориулсан буцаан олголттой урамшууллыг 2024.02.01-2024.02.09-ний хооронд хэрэгжүүлж эхэллээ.
Энэ хугацаанд та дээрх сонгогдсон картаар Shangri-La Centre болон Central Tower-аас худалдан авалт хийхдээ Голомт банкны ПОС дээр төлбөрөө төлөөд үнийн дүнгийнхээ 10%-ийг буцаан аваарай. Урамшуулалт хугацааны үеэр нэг харилцагчид олгох буцаан олголтын дээд хэмжээ 300,000₮ байх бөгөөд буцаан олголт худалдан авалт хийснээс хойш 5 хоногийн дараа таны дансанд орох болно.
Та зөвхөн дараах худалдаа, үйлчилгээний газруудын Голомт банкны ПОС дээр төлбөр төлснөөр буцаан олголт авах бөгөөд Shangri-La Centre болон Central Tower-аас хэрэгжүүлж буй S Rewards урамшууллын хүрээнд худалдан авалтын дүнгийнхээ 1-5%-д оноо цуглуулж, давхар урамшуулалд хамрагдах боломжтой.
Харилцагч та тус худалдааны төвүүдээр үйлчлүүлэхдээ S Rewards аппликэйшнээ уншуулахаа битгий мартаарай.