x

Б.Дэлгэрсайхан: БНХАУ-ын талаас Дорноговь, Өмнөговьд сэргээгдэх эрчим хүчний станц барих санал тавьсан

“Монголын Эдийн засгийн чуулган-Бүсчилсэн хөгжил” чуулган Төрийн ордонд эхэллээ. 

Говийн бүсийн салбар хуралдааныг нээж УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Б.Дэлгэрсайхан "Говийн бүсийн хөгжил, тэргүүлэх чиглэл" сэдвээр илтгэл тавьжээ.

Илтгэлд, 

-"Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар Монгол Улсыг зургаан бүсэд хувааж энэ хүрээнд мөрийн хөтөлбөр боловсруулах, цаашдын зорилгоо тодорхойлох чиглэл өгсөн.

Дэлхий нийтээрээ тун амаргүй нөхцөл байдлыг туулж байна. Ялангуяа хойд хөрш ОХУ-ын цэргийн ажиллагаа цаашид улам өргөжих хандлагатай байгаа тул үүнийг дагаад манай улсад нефтийн хомсдол үүсэх эрсдэл бий. Тиймээс Сайншандад баригдаж буй нефтийн үйлдвэрийн ажлыг хурдасгах нь Говийн бүс нутгийн хамгийн чухал асуудал болоод байна.

БНХАУ-ын талаас нефть нийлүүлэх боомт бий болгох санал тавьсан. Тиймээс зөвхөн Замын-Үүдийн боомтоор нефть оруулах бус Гашуун сухайт, Хангийн боомтоор оруулж ирэх асуудлаар хэлэлцэж байгаа.

Хоёрдугаарт, тэсрэх бодис оруулж ирэх зөвшөөрлийг хүн ам цөөн боомтоор оруулж ирэхийг зөвшөөрсөн. Тэсрэх бодис бол манай уул уурхайн салбарт хамгийн чухал зүйл гэдгийг онцлох хэрэгтэй болов уу. Одоогоор уул уурхайн компаниудын оруулж ирдэг тэсрэх бодис ОХУ-аар дамждаг тул үүнийг дагаад үнэ нь өсдөг. Тиймээс шууд БНХАУ-аар орж ирнэ гэдэг эдийн засгийн хувьд ашигтай шийдэл юм.

ОХУ төдийгүй БНХАУ-ын байдал ч амаргүй байна. Тус улсын үл хөдлөхийн салбар хүнд байдалтай байна. Өнгөрсөн долоо хоногт "Evergrande" хэмээх үл хөдлөхийн том групп Хонконгийн шүүхэд дампуурлаа зарласан. Хятадын төр засаг энэ группээ дампуурлаас гаргах болов уу гэж таамаглаж байсан ч тийм зүйл болоогүй.

Хоёр хөршийн маань байдал ийм тогтворгүй байгаа нь биднийг өөрсдөдөө найдахаас өөр аргагүйд хүргэж байгааг Ерөнхий сайд онцолсон.

Дотоодын бүтээгдэхүүний хэмжээг нэмэх, Эдийн засгаа солонгоруулах шаардлагатай байгааг Засгийн Газраас даалгасан. Тиймээс энэ бүсчлэлийн хуралдааны гол зүйл нь дотоодын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэхэд чиглэж байна.

Дэлхий нийтэд тулгарч буй бас нэг асуудал бол ажиллах хүчний дутагдал. Зөвхөн манай улсад гэлтгүй Япон, БНСУ-д ч ажиллах хүчний хомсдол орж байгаа тул 2030 онд гэхэд гадаад ажилчдынхаа тоог эрс нэмэх хандлагатай байгаа.

Тиймээс манай улс ч гэсэн ажиллах хүчний дутагдлаа нөхөх зайлшгүй шаардлагатай. Үүнд орон нутгийн иргэдээ хамруулж тэднийг чадавхжуулахад анхаарна. Өмнөговь аймагт өмнө нь иргэдээ Австрали явуулж боловсон хүчиндээ анхаарч байсан туршлагатай. Дорноговь аймагт ч гэсэн төвөөс ажиллах хүч татах зорилгоор хямд, ашигтай нөхцөлөөр орон сууцны зээлд хамруулах гэх мэт ажил хийсэн. Энэ мэт ажлаа цаашид үргэлжлүүлэхэд Засгийн Газраас дэмжлэг үзүүлнэ.

Говийн бүс нутагт үйл ажиллагаа явуулахад гол учирдаг бэрхшээл бол ундны усны нөөц. Энэ чиглэлээр арга хэмжээ авахаар "Хэрлэн гол" төслийг Засгийн газраас хэрэгжүүлж буй. Энэ төслийн ачаар гадагшаа урсгалтай голын усыг Говийн бүс нутагтаа тогтоох боломжтой болно.

БНХАУ-ын талаас сэргээгдэх эрчим хүчний асуудлаар хамтрах санал тавьсан. Дорноговь аймгийн Алтанбулаг сум, Өмнөговь аймгийн Ханбогд сумыг хамарсан сэргээгдэх эрчим хүчний станц барих хүсэлтэй байгаагаа тэдний зүгээс илэрхийлсэн юм.

Говийн бүсэд аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой. Энэ бүс нутгийн үзэсгэлэнт газрууд болон шашны сүм хийдүүдийг аялагчид их сонирхдог. Өнгөрсөн жилээс цахим хуудсанд олон дагагчтай аялагчдыг улсдаа урьж аялуулсан. Энэ аян энэ жил ч үргэлжлэхээр төлөвлөж байгаа. Тиймээс энэ аянд нутгийн иргэд ч гэсэн бэлтгэлтэй байж жуулчдыг хүлээн авах "Жуулчны гэр"-тэй болж хөгжүүлэх шаардлагатай" гэсэн байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 41 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 50 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 1 цаг 11 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2 цаг 1 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 2 цаг 11 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 2 цаг 50 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 20 цаг 43 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 22 цаг 32 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 22 цаг 44 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 22 цаг 49 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Өчигдөр 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Өчигдөр 10 цаг 57 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 36 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна Өчигдөр 09 цаг 45 мин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Өчигдөр 09 цаг 41 мин ГАИТИ: Дөрөв хоногийн дотор нийслэлийн 20.000 иргэн дүрвэггчид боллоо Өчигдөр 09 цаг 31 мин Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Өчигдөр 09 цаг 22 мин Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Өчигдөр 09 цаг 08 мин 2024 оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ Өчигдөр 09 цаг 00 мин Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Уржигдар 15 цаг 27 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан стан... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5-рт эрэмб...
Top