x

Голомт банк “Амар байна уу 2024” үзэсгэлэн худалдаанд хамтран ажиллаж байна

Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Амар байна уу” үзэсгэлэн худалдаа 2024.02.10-ныг дуустал үргэлжилж байна. Сар шинийн баярыг угтан зохион байгуулж буй тус үзэсгэлэн нь үнэ төлбөргүй худалдааны талбайгаар бизнес эрхлэгчдийг хангаж, иргэд, худалдан авагч нарт үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг нэг дороос, үйлдвэрийн үнээр худалдан авах боломжийг олгож буйгаараа онцлогтой. Харин энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгаас 1500 гаруй үндэсний үйлдвэрлэгч жижиг, дунд бизнес эрхлэгчид оролцож, 45000 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээ танилцуулан худалдаалж буй юм.

Голомт банк жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгынхоо хүрээнд энэ чиглэлийн үйл ажиллагаа, арга хэмжээг тогтмол дэмжиж ирсэн. Тиймээс энэ удаагийн үзэсгэлэнд үндэсний үйлдвэрлэлээ дэмжин, борлуулалтыг нэмэгдүүлэх замаар дотоодын эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх зорилго дор нэгдэн дэмжигч байгууллагаар хамтран ажиллаж буй бөгөөд өөрийн ПОС төхөөрөмжийг оролцогч байгууллагуудад хөнгөлөлттэй нөхцөлөөр санал болгон, үйлчлүүлж буй иргэдийн төлбөр тооцоог хялбарчлах үүднээс бэлэн мөнгөний ATM төхөөрөмжөө үзэсгэлэнгийн талбайд байршууллаа.

Мөн 2024.02.09-нийг дуустал үзэсгэлэнгийн талбайд Голомт банкны нээлттэй бүүт ажиллаж, иргэд харилцагчдад банкны бүх төрлийн үйлчилгээг үзүүлэх бөгөөд шинээр харилцагч болсон хүмүүст Сонгодог картыг үнэ төлбөргүй бэлэглэж байна. Үүнээс гадна та үзэсгэлэнгээс худалдан авалт хийхдээ Голомт банкны бүх төрлийн кредит картаар, Голомт банкны ПОС дээр төлбөрөө төлсөн тохиолдолд худалдан авалтын үнийн дүнгийнхээ 10%-ийг буцаан авах боломжтой.

Эрхэм иргэд, харилцагч та бүхэн “Амар байна уу 2024” үзэсгэлэн худалдаанаас сар шинийн баярын бэлтгэлээ хийгээд Голомт банкнаас санал болгож буй төрөл бүрийн хөнгөлөлт, урамшуулалд хамрагдаарай.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 3 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 12 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 33 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 1 цаг 23 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 1 цаг 33 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 2 цаг 12 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 20 цаг 5 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 21 цаг 54 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 22 цаг 6 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 22 цаг 11 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 23 цаг 28 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа 23 цаг 36 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа 23 цаг 57 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна Өчигдөр 09 цаг 45 мин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Өчигдөр 09 цаг 41 мин ГАИТИ: Дөрөв хоногийн дотор нийслэлийн 20.000 иргэн дүрвэггчид боллоо Өчигдөр 09 цаг 31 мин Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Өчигдөр 09 цаг 22 мин Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Өчигдөр 09 цаг 08 мин 2024 оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ Өчигдөр 09 цаг 00 мин Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Уржигдар 15 цаг 27 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан стан... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5-рт эрэмб... Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ
Top