x

Big Loyalty хөтөлбөрийн ялагч 1 өрөө байрны түлхүүрээ гардан авлаа

Голомт банкнаас зохион байгуулсан тогтмол хэрэглээг урамшуулах Big Loyalty хөтөлбөр амжилттай хэрэгжиж дууслаа. Хөтөлбөрийн хүрээнд нийт 5500ш хамтрагч байгууллагуудын купон задарч, Changan CS55 автомашин болон 1 өрөө байрны 2 азтай харилцагчийг торуулсан юм. Харин сүүлийн супер шагнал буюу 1 өрөө байрны эзнийг 2024.01.05-ны өдөр тодруулж, ялагч болсон Д.Наранцэцэгт түлхүүрийг нь гардуулан өглөө.

-Сайн байна уу? Та бидэнд өөрийгөө танилцуулаач?

-Сайн байна уу? Намайг Даланбаяр овогтой Наранцэцэг гэдэг. Би Интермед эмнэлэгт сувилагч хийдэг.

-Юуны өмнө азтан болсонд нь баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Баярлалаа. Олон жил Голомт банкны харилцагч байсны үр дүнд ингээд 1 өрөө байрны азтан болсондоо маш их баяртай байна. Аз одоороо онцгойрч авсан энэ байраа үр хүүхдэдээ өвлүүлэн амьдрах бодолтой байгаа.

-Big Loyalty хөтөлбөрийн талаар хэрхэн мэдсэн бэ?

Хамгийн анх ажлынхан маань Big Loyalty хөтөлбөрийн талаар надад хэлсэн. Оноогоо цуглуулаад 1 өрөө байрны шагналтай урамшууллын эрх авъя гээд бид нар он дуусахаас өмнө амжиж хамт олноороо оноогоо урамшууллын эрх болгосон. 

-Анх азтан болсноо яаж мэдсэн бэ?

-Азтан шалгаруулдаг өдөр манай ажлын хүн над руу залгаад та 1 өрөө байрны ялагч болжээ гээд хэлсэн. Би Голомт банкны фэйсбүүк рүү орж, тохирлын шууд дамжуулалтыг нөхөж үзээд өөрийгөө азтан болсноо мэдсэн дээ.

-Та ямар бүтээгдэхүүнээр Big Loyalty оноо цуглуулж, урамшууллын эрхээ авсан бэ?

-Манай ажил цалингаа Голомт банкны дансаар хүлээж авдаг. Цалингийн орлого ороход Big Loyalty оноотой болсон байсан.

-Та хэзээнээс Голомт банкны харилцагч болсон бэ? Голомт банкны өөр ямар бүтээгдэхүүнийг хэрэглэдэг вэ?

-Би анх 2008 онд Голомт банкны харилцагч болж байлаа. Цалингийн данснаас гадна сар бүр цалингаасаа хуримтлал үүсгэж, “Үндэсний хуримтлалын хөтөлбөр”-т нэгдээд 5 жил болж байна. Зэс картыг мөн хэрэглэдэг. Ер нь итгэл даахуйц үйлчилгээтэй гэж боддог доо.

-Big Loyalty хөтөлбөрийн талаарх сэтгэгдлээ хуваалцаач?

-Энэ хөтөлбөрийн хүрээнд ийм олон харилцагчдыг баярлуулж, урамшуулж байгаад нь баяртай байна. Цаашдаа ч бас олон хүнийг шагнаж урамшуулах байх гэж бодож байна. Энэ хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлсэн Голомт банкны нийт хамт олондоо маш их баярлалаа.


Ийнхүү Голомт банкнаас зохион байгуулдаг Big Loyalty хөтөлбөр 2 дахь жилдээ амжилттай хэрэгжиж, энэ удаа данс, карт, хадгаламж, зээл зэрэг банкны бүх төрлийн үйлчилгээг авч буй 1 сая орчим харилцагчдын үнэнч хэрэглээг урамшуулж амжсан байна. Big Loyalty хөтөлбөр 2024 онд дахин хэрэгжих тул нийт харилцагч та бүхнийг үргэлжлүүлэн идэвхтэй оролцохыг хүсэж байна.

Тогтмол хэрэглээг урамшуулах Big Loyalty хөтөлбөр

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 38 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 47 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 1 цаг 8 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 1 цаг 58 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 2 цаг 8 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 2 цаг 47 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 20 цаг 40 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 22 цаг 29 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 22 цаг 41 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 22 цаг 46 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Өчигдөр 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Өчигдөр 10 цаг 57 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 36 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна Өчигдөр 09 цаг 45 мин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Өчигдөр 09 цаг 41 мин ГАИТИ: Дөрөв хоногийн дотор нийслэлийн 20.000 иргэн дүрвэггчид боллоо Өчигдөр 09 цаг 31 мин Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Өчигдөр 09 цаг 22 мин Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Өчигдөр 09 цаг 08 мин 2024 оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ Өчигдөр 09 цаг 00 мин Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Уржигдар 15 цаг 27 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан стан... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5-рт эрэмб...
Top