x

ЗАМ ЦЭВЭРЛЭГЭЭ ХАРИУЦСАН АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ

Баянгол дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Д.Жаргалсүрэн дүүргийн зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ хариуцсан аж ахуйн нэгжийн удирдлагуудтай өнөөдөр уулзалт хийлээ.

Уулзалтад НЗАА-ын Хүнс Худалдаа Үйлчилгээний хэлтэс, Баянгол дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн мэргэжилтнүүд, “Баянгол Шинэ Өргөө” ОНӨААТҮГ, “Жавхлан хүслэн” ХХК,” Гранд тохижилт” ХХК, “Очт” ХХК, мөн зам цэвэрлэгээний төхөөрөмж үйлдвэрлэгчдийн төлөөлөл оролцлоо. Энэ удаагийн уулзалтаар дүүргийн нутаг дэвсгэрийн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ хариуцсан байгууллагуудын нөхцөл байдал тулгамдаж буй асуудлын талаар санал солилцсон юм.

Мөн Баянгол дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Д.Жаргалсүрэн өвөлжилтийн бэлтгэлд сайтар анхаарах, дараагийн удаа орох цас цэвэрлэгээний ажилд бэлэн байдлыг хангуулах хүн хүчийг нэмэгдүүлэх, тоног төхөөрөмж, машин механизмыг нөөц бололцооны хүрээнд нэмэгдүүлэх, ажлын арга барилыг сайжруулах, түргэн шуурхай ажиллах талаар үүрэг чиглэл өглөө.

БГД-ИЙН НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТАЛБАЙН ЦЭВЭРЛЭГЭЭ, ҮЙЛЧИЛГЭЭ ХАРИУЦСАН АЖ АХУЙН НЭГЖҮҮД:

БАЯНГОЛ ШИНЭ ӨРГӨӨ” ОНӨААТҮГ:

  • Гэр хороолол болон орон сууцны хорооллын зам талбай,

ОЧТ ХХК:

  • Энхтайваны өргөн чөлөө, Барилгын техникумын баруун талын замын уулзвараас дээш  Л.Энэбишийн өргөн чөлөө

  • Энхтайваны өргөн чөлөө,Төмөр замын нэгдсэн эмнэлэгийн хойт талын уулзвараас хойш Ард Аюушийн өргөн чөлөө болон Л.Энэбишийн өргөн чөлөөний огтлолцол

  • Өргөө кино театрын зүүн талаар дээш өгсөн Хасбаатарын гудамж хүртлэх зам

  • Амарсанаагийн гудамжнаас баруун тийш хороолол дундуур Чингүнжавийн гудамж

  • Чингүнжавын гудамжнаас баруун тийш Гэмтлийн эмнэлэгийн урд талаар  Ард Аюушийн өргөн чөлөө

  • Өргөө кино театрын уулзвараас баруун тийш Тролейбусны эцсийн буудал

  • Тасганы овооны уулзвараас баруун тийш Өргөө кино театрын уулзвар

ГРАНД ЗЕВС ХХК:

  • Ажилчны гудамжнаас Эрчим хүчний гудамж хүртэлх шинэ зам

  • Ажилчны гудамж, Гурвалжингийн гүүрнээс баруун тийш Сонсголонгийн зам хүртэлх гудамж

  “ЖАВХЛАН ХҮСЛЭН ХХК:

  • Ард Аюушийн өргөн чөлөө, III, IV хорооллын эцсээс дээш Бичил хорооллын урдуур явж Хувьсгалын зам хүртэл

  • Саппорогийн уулзвараас урагш гурвалжингийн гүүрээр гарч, ТЭЦ-3-ын зүүн хойд уулзвар

  • Тролейбусны эцсийн буудлаас Саппорогийн уулзвар хүртэл

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 26 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 34 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 58 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 21 цаг 25 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 21 цаг 47 мин 1924 оны Үндсэн хууль 23 цаг 28 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 23 цаг 39 мин Энгийнийг ухаалгаар 23 цаг 45 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Өчигдөр 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Өчигдөр 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Өчигдөр 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Өчигдөр 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Уржигдар 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Уржигдар 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other 2024-11-23
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top