Мөс цөмөрч усанд унасан бол мөсний ирмэг дээр гараа алдлан элгээрээ хэвтэж тусламж дуудаарай. Урт мод тулж явсан бол түүгээрээ мөсөн дээр тулж болно. Хамгийн гол нь та тайвшрах ёстой.
Туслах боломжтой хүн ойрхон байгаа тохиолдолд усанд унасан хүн өөрөө гарах гэж оролдож болохгүй. Учир нь мөсний ирмэг дахин цуурч усанд бүр живэх, ширүүн урсгалтай хэсэгт мөсөн доогуур орох эрсдэлтэй.
Усанд унасан хүн рүү очих нь эрсдэлтэй байна гэж үзвэл гар, хөлөө тэлж хэвтсэн байдалтайгаар аажмаар гулсан очоорой. Усанд унасан хүнийг аврах гэж хэдүүлээ оролдож байгаа бол мөсөн дээр цувж хэвтээд, нэг нь нөгөөгөө хөлөөс нь барьж хэн дөхөж очсон нь саваа мод, олс, банз, бүс, хүрэм цамцаа шидэж өгнө. Усанд унасан хүн зугуухан мөлхөж гарч ирнэ.
Усанд унасан хүнийг аль болох хурдан аврах хэрэгтэй. Учир нь хүйтэн усанд унасан хүн байгаль цаг уурын нөхцөлөөс хамаарч 10-30 минут болоход л ухаан алдана.
ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газар