x

Б.Ганхуягийг сонсголд биеэр оролцуулдаггүй юм гэхэд онлайнаар оролцуулах хуулийн боломж байсан

Нүүрсний сонсголын хоёрдугаар хэсэг өчигдөр дөрөв дэх өдрөө үргэлжиллээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг уг сонсголд өнгөрсөн мягмаг гаригаас эхлээд дөрвөн өдрийн турш гэрчээр оролцохоор дуудагдсан байв. Тэрбээр өөрөө ч сонсголд оролцох хүсэлтээ удаа дараа илэрхийлсэн. Гэвч Б.Ганхуяг сонсголд үгээ хэлж чадсангүй. Энэ тухай түүний өмгөөлөгч Д.Нямдоржтой ярилцлаа.

-Нүүрсний сонсголд таны үйлчлүүлэгч оролцох хүсэлтээ удаа дараа илэрхийлсэн. Ер нь энэ хүн сонсголд оролцсоноор ямар үр дагавартай байв?

-“Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг оролцсоноор иргэнийхээ хувьд ч, өндөр албан тушаал хашиж байсныхаа хувьд ч Монголын ард түмэнд нүүрсний сонсгол буюу нүүрсний хулгай гээд байгаатай холбоотой асуудлыг гэрчийн мэдүүлгээр тайлбарлах хүсэлтийг Хууль зүй дотоод хэргийн сайд, ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаярт өмгөөлөгчөөрөө болон шүүх хуралдааны явцад хэлж байсныг та бүхэн харсан байх.

Өөрөөр хэлбэл, нүүрсний сонсголд хөндөгдөж буй оффтейк гэрээ хэлэлцээрийнхээ талаар болон бусад асуудлаар гэрчийн мэдүүлгийг Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон эрхийнхээ хүрээнд өгье гэсэн байр суурьтай байсан. Ийм гэрчийн мэдүүлэг энэ сонсголд ач холбогдолтой эсэхийг тухайн хүн өөрөө мэдэж байгаа. Монголын ард түмэн ч “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал байсан хүний үгийг сонсохыг хүсч байсан нь мэдээж. УИХ-ын нэр бүхий гишүүд Т.Доржханд, С.Ганбаатар, АН-ын зүгээс ч Б.Ганхуягийг сонсголд оролцуулах нь маш зүйтэй гэдэг байр суурь илэрхийлж байсан. Чухал гэрч гэдэг нь ойлгогдож байгаа байх.

-Гэвч сонсголд оролцуулсангүй. Юу болов?

-2023 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр шүүх хуралдаан эхлэхээс 30 минутын өмнө нүүрсний сонсголыг зохион байгуулж байгаа Түр хорооноос тус хорооны дарга, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаярын гарын үсэгтэй есөн хуудас мэдэгдэх хуудас өмгөөлөгч надад гардуулсан. Хуулийн дагуу өөрийнхөө үйлчлүүлэгчид хүлээлгэж өгсөн. Тус мэдэгдээх хуудаст бол Б.Ганхуягийг 19, 20, 21, 22-ны сонсголд дуудаж байна гэсэн агуулгатай байсан

УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуульд гэрчээр дуудсан тохиолдолд хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд заавал ирэх үүрэгтэй гэсэн байдаг. Тиймээс үйлчлүүлэгчийнхээ хүсэлтийн дагуу дөрвөн газарт хүсэлт хүргүүлсэн. Нэгт, Түр хорооны дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт хаяглан, гэрчээр дуудсан мэдэгдэх хуудсыг хүлээж авлаа. Сонсголд Б.Ганхуяг нь оролцох хүсэлтэй байна. Түүнээс гадна ШШГЕГ-ын дарга, бригадын генерал О.Амарсанаад хүсэлтийг явуулсан. Мэдэгдэх хуудсыг хүлээж авсан. Сонсголд оролцох бүх нөхцөл байдлыг хууль дээдлэх зарчмын хүрээнд хангаж өгөөч ээ гэж хүссэн. Мөн ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангийн даргад мөн хаяглаж энэ хүсэлтээ өгсөн. Нийслэлийн прокурорын ерөнхий прокурор Ц.Ариунболд руу ч энэ хүсэлтээ илгээсэн байдаг.

-Шүүхээс Б.Ганхуягийг гэрчээр оролцуулах тухайд татгалзах зүйлгүй гэсэн гэв үү?

-2023 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр шүүх хуралдааны явцад Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн “Энэ бол прокурорын болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын өөрийнх нь эрх хэмжээнхий асуудал болохоос шүүхийн эрх мэдлийн асуудал биш” гэсэн байр суурь илэрхийлсэн. Үүнтэй холбогдуулан бид дээрх хүсэлтүүдийг тухайн байгууллагуудад шуурхай хүргүүлсэн.

-Б.Ганхуягийг оролцуулаагүйг харахад боломжгүй гэсэн тайлбарууд ирсэн үү?

-Гэрчээр зайлшгүй оролцох шаардлагыг хүндэтгэх шалтгаантай гэж үзвэл онлайнаар буюу цахим сүлжээгээр оролцох шүүхийн практикт бий. Хэчнээн оролцуулах боломжгүй байлаа ч онлайнаар оролцуулах боломж ШШГЕГ-т бүрэн байгаа. Харин Прокурорын эрх мэдлийн хүрээнээс энэ асуудал хальсан. Учир нь эрүүгийн хэрэг шүүхэд шилжчихсэн. Хууль сахиулах байгууллагууд, тэр дундаа ШШГЕГ, Цагдан хорих 461 дүгээр ангиуд Хууль зүй дотоод хэргийн яамны харьяанд байдаг. Харьяалах сайдад нь хүсэлт тавьчихлаа. Онлайнаар гэрчийн мэдүүлэг авах боломж хууль зүйн талаас нь бүрэн байна. Гэвч энэ нөхцөл байдлыг хууль зүйн талаас нь ч хангасангүй, гэрчээр оролцуулсангүй.

Уг нь УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу төр захиргааны байгууллага түр хорооны мэдэгдэх хуудсыг биелүүлэхэд заавал туслалцаа үзүүлэх үүрэгтэй гэж зохицуулсан байгаа. Ийм хууль зүйн боломж байсан уу гэвэл байсан. Одоо ч байгаа. Гэтэл түүнийг хэн ч ашиглахыг хүсэхгүй байна. Боломжгүй байна гэдэг хариулт л өгөөд байгаа болохоос тэр иргэний эрхийг хүндэтгэж тэр боломжийг эрэлхийлэхгүй байгаад гайхаж байна.

-Хууль зүйн талаас нь боломжтой байж гэж та хэллээ. Тэгэхээр улстөрчдийн сонирхол, нөлөөлөл байна гэж хардаж болох уу?

-Би хууль талаас нь тайлбарлана. Хууль зүйн бүхий боломж байхад яагаад оролцуулахгүй байна, яагаад оролцуулах нөхцөлийг бүрдүүлэхгүй байна гэдэг бол эрх бүхий албан тушаалтнуудын гаргаж байгаа эс үйлдэхүй гэж харж байна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 1 цаг 8 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 1 цаг 17 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 1 цаг 38 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2 цаг 28 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 2 цаг 38 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 3 цаг 17 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 21 цаг 9 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 22 цаг 59 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 23 цаг 11 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 23 цаг 16 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Өчигдөр 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Өчигдөр 10 цаг 57 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 36 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна Өчигдөр 09 цаг 45 мин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Өчигдөр 09 цаг 41 мин ГАИТИ: Дөрөв хоногийн дотор нийслэлийн 20.000 иргэн дүрвэггчид боллоо Өчигдөр 09 цаг 31 мин Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Өчигдөр 09 цаг 22 мин Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Өчигдөр 09 цаг 08 мин 2024 оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ Өчигдөр 09 цаг 00 мин Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Уржигдар 15 цаг 27 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5-рт эрэмб... Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top