МҮХАҮТ-ын дэд захирал Ц.Магнайбаатар Хван Шик Чун тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Тэрээр, МҮХАҮТ-ын бүтэц, үйл ажиллагаа, эдийн засаг, бизнесийн орчин, хөрөнгө оруулалтын талаар ерөнхий мэдээлэл өглөө.
Мөн Танхимын зүгээс уул уурхайн бус экспортын бүтээгдэхүүн болох мах, ноос ноолуур, самар зэрэг бүтээгдэхүүнийг дэмжих төсөл хөтөлбөрүүдэд хамтран ажиллах, дэмжлэг үзүүлж, энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдтэй холбох, цаашид байнгын хамтран ажиллахаа илэрхийлэв.
Монгол улсын бизнесийн орчныг 20 жилийн өмнөхөөс илүү таатай болсныг онцлоод, Монгол Хонгконгийн аж ахуйн нэгжүүд харилцан ашигтай хамтын ажиллагааг эхлүүлэхэд Танхим голлох гүүр нь болж, холбож ажиллахыг Хонгконгийн “Inter Resources Company (HК)” -ийн төлөөлөгч ноён Хван Шик Чун хүслээ.