x

“Захиргааны хэм хэмжээний актын хуульд нийцсэн байдал, хоорондын уялдаа, давхардал, зөрчлийг арилгах асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас санаачлан МҮХАҮТ-тай хамтран “Захиргааны хэм хэмжээний актын хуульд нийцсэн байдал, хоорондын уялдаа, давхардал, зөрчлийг арилгах асуудал” хэлэлцүүлгийг /2023.11.23/ зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг МҮХАҮТ-ын дэд захирал Ц. Магнайбаатар нээж, МҮХАҮТ-аас бизнесийн холбогдолтой хууль тогтоомж, бодлогын баримт бичиг боловсруулах үйл ажиллагаанд бизнес эрхлэгчдийн оролцооны түвшин тодорхойлох асуулгыг 2022 оны 12 сард цахимаар авсан. Тус асуулгад Улаанбаатар хот болон орон нутгийн нийт 1603 аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид хамрагдсан. Холбогдох бодлого, хууль, дүрэм журам шийдвэр гаргах процесст бизнес эрхлэгчдийн оролцооны түвшин ямар байгаа тухайд 16 хувь нь сайн, 46 хувь нь дунд, 34 хувь нь муу гэж үзсэн.

Томоохон аж ахуйн нэгжүүд оролцооны түвшинд илүү сайн, дунд үнэлгээ өгсөн бол жижиг дунд аж ахуйн нэгжүүд оролцооны түвшинд илүү муу үнэлгээг өгсөн үр дүн гарсан байдаг. Иймд холбогдох эрх зүйн актын төсөл болон бичиг баримтад саналаа илүү сайн өгч, илүү идэвхтэй, оролцоотой байх нь чухал байна. Энэ дашрамд дурдахад бизнесийн орчинд тулгардаг нийтлэг асуудлын гарц шийдлийг олох, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор МҮХАҮТ-ын дэргэд Хууль зүйн бодлогын зөвлөл 2018 оноос үйл ажиллагаагаа эхлэн 2022 оны 9 дүгээр сард шинэчлэн байгуулагдан ажиллаж байна.

Зөвлөлийн бүрэлдэхүүнд аж ахуйн нэгжүүдийн хуулийн албаны захирлууд, ахлах хуульчид, МУИС-ын Хууль зүйн сургуулийн профессор, Монголын Олон Улсын Арбитрын арбитрчид багтдаг бөгөөд энэхүү зөвлөлд МҮХАҮТ-ын гишүүн компаниудын хуулийн асуудал хариуцсан төлөөллүүд орох нь нээлттэй гэдгийг тэрээр хэллээ.

Мөн хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайд Б.Солонгоо оролцож, Захиргааны хэм хэмжээний актын хуульд нийцсэн байдал, хоорондын уялдаа, давхардал, зөрчлийг арилгах асуудлыг судлан танилцуулах чиг үүрэг бүхий ажлын хэсэг Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдан ажиллаж байгаа талаар танилцуулав. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлтэй нийт 2744 шийдвэрт хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлыг холбогдох захиргааны байгууллагуудтай хамтран хийж Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар ажиллаж байгаа талаар дурдаад энэхүү ажилд МҮХАҮТ болон бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллана гэв.

Хэлэлцүүлэгт ХЗДХЯ-ны төлөөлөл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон Авлигатай тэмцэх газар, МҮХАҮТ-ын дэргэдэх Хуулийн бодлогын зөвлөл, Монголын барилгын үндэсний ассоциаци, Мэдээлэл холбооны операторуудын ассоциаци ТББ, Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо зэрэг 40 гаруй бизнес эрхлэгчдийн төлөөлөл, хуулийн асуудал хариуцсан захирлууд оролцлоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 3 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 24 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 1 цаг 14 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 1 цаг 24 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 2 цаг 3 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 19 цаг 55 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 21 цаг 45 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 21 цаг 57 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 22 цаг 2 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 23 цаг 19 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа 23 цаг 27 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа 23 цаг 48 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна Өчигдөр 09 цаг 45 мин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Өчигдөр 09 цаг 41 мин ГАИТИ: Дөрөв хоногийн дотор нийслэлийн 20.000 иргэн дүрвэггчид боллоо Өчигдөр 09 цаг 31 мин Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Өчигдөр 09 цаг 22 мин Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Өчигдөр 09 цаг 08 мин 2024 оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ Өчигдөр 09 цаг 00 мин Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Уржигдар 15 цаг 27 мин 2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно Уржигдар 15 цаг 06 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан стан... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5-рт эрэмб... Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ
Top