МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнесийн ёс зүйн төвөөс Сүхбаатар аймгийн Баруун Урт хотын бизнес эрхлэгчдэд зориулан цахимаар “Хариуцлагатай бизнес” сургалтыг Бизнесийн ёс зүйн төвийн зөвлөх Ш.Алтанцэцэг, Жайка ОУБ - аaс МҮХАҮТ-д экспертээр ажиллаж буй Като Хидео нар удирдан явууллаа.
Сургалт бизнесийн ёс зүй, хариуцлагатай бизнесийг бий болгох, нэвтрүүлэх хэрэгжүүлэх аргазүй болон нийт бизнес эрхлэгчдэд бизнесийн ёс зүй, комплаенсыг хэрэгжүүлэхэд тулгамддаг түгээмэл асуудлууд болон түүнийг шийдвэрлэх аргачлал, хувийн хэвшил авлигаас урьдчилан сэргийлэх болон түүний ач холбогдол мөн жижиг дунд бизнесийг эрхлэн явуулахад маркетингийн талаарх үндсэн ойлголт зэрэг сэдвийн хүрээнд боллоо.
Оролцогчид бизнесийн ёс зүй, комплаенс, маркетингийн талаар мэдлэг ойлголтоо сайжруулж, оролцоонд суурилсан, үр дүнтэй, өгөөжтэй, практикт чиглэсэн сургалт боллоо гэдгийг хэллээ.
Бизнесийн ёс зүйн төв
Утас: 7727 7070, 9563-2021
Цахим шуудан: businessintegrity@mongolchamber.mn
Twitter: @bicentermn
Facebook: Бизнесийн ёс зүйн төв