”Бизнесийн шударга байдлыг бэхжүүлэх нь” төсөл нь Монгол Улсад бизнесийн орчны тэгш байдлыг хангахад чиглэсэн урт хугацааны бизнесийн ёс зүй, шударга байдлыг бий болгоход дэмжлэг үзүүлэх зорилготой юм.
Төслийн хүрээнд Монголын бизнес эрхлэгч, төр хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд зориулсан бизнесийн ёс зүй, комплаенсын чиглэлээр сургалт, зөвлөх үйлчилгээ, цахим номын, гарын авлага боловсруулах мөн олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлээр Бизнесийн ёс зүй, комплаенсын үндэсний I,II форумыг зохион байгуулсан.
Төслийн хугацаанд сургалт, зөвлөх үйлчилгээ, арга хэмжээгээр дамжуулан нийт 639 компанийн 1000 гаруй оролцогчдод шууд хүрч, олон нийтийн цахим платформуудаар дамжуулан нийт 700,000 гаруй хүнд мэдээлэл, сурталчилгааг хүргэж ажиллав.
Тус төслийн талаар МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин, МҮХАҮТ - ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан болон Рио Тинто Монгол ХХК - ны Гүйцэтгэх захирал Х.Амаржаргал, Б.Даваасүрэн нар уулзалт хийн төслийн ахиц дэвшил, ач холбогдлыг өндрөөр үнэлж, төслийг цааш үргэлжлүүлэх талаар саналаа солилцлоо.