Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим Голомт банктай хамтран бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бизнесийг хөгжүүлэх, дэмжих, тэдэнд тулгарч буй зах зээлийн саад бэрхшээлийг арилгах, бүтээгдэхүүн, үйлчилгээний ялгарлыг бий болгох, эмэгтэй удирдлагатай бизнесийг олон нийтэд таниулах, сурталчлах бүхий “Women Owned” тохирлын тэмдгийн танилцуулгыг өнөөдрийн “She Trades Mongolia Hub Beyond Your Border” арга хэмжээний үеэр хийлээ.
“WOMEN OWNED” тэмдгийн гэрчилгээг шаардлага хангасан Мана, Shoe's love, Бурамхан, SabaX брэндийн бүтээгдэхүүнүүдэд олголоо.
“WOMEN OWNED” тэмдгийн гэрчилгээг хөндлөнгийн хараат бус үнэлгээний байгууллагаас шаардлага хангасан тохиолдолд нэмэлт бичиг баримтуудыг хүлээн авч хянан, шаардлага хангасан харилцагч нарт олгох аж.