x

"Объектын гал түймэр дээр гал сөнөөгч амиа алдсан тохиолдол анхных"

Нийслэлийн Хан-Уул дүүргийн III хорооны нутаг дэвсгэрт орон сууцны барилгад өнгөрсөн даваа гаригт гал гарч, долоон хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарав. Тэдний дунд бага насны хүүхдүүд болон онцгой байдлын аврагч байсан юм. Гал түймрийн дуудлагаар Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, нэмэлтээр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн нэгдүгээр тасаг тус тус ажиллаж, иргэдийг аврах ажлыг зохион байгуулсан юм.

Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан гал сөнөөгч нь Гал түймэр унтраах аврах 14 дүгээр ангийн салааны захирагч, дэслэгч 27 настай Э байв. Гал сөнөөгч амиа алдсан талаар ОБЕГ- ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян өчигдөр олон нийтэд мэдээлэл өгөхдөө “Гал сөнөөгч ажиллагааны явцад тактикийн ямар нэг алдаа гаргаагүй. Тухайн орон сууц хоёр орцтой. Нийт 100 гаруй айл амьдардаг. Цагдаагийн байгууллага, шинжээчид гацуур модны гэрлэн чимэглэлээс үүдэн гал гарсан байж болзошгүй гэсэн урьдчилсан дүгнэлт гаргасан. Тухайн байранд амьдарч байсан гэрийн эзний яриагаар бол тухайн үед гацуур мод шатаж, маш их утаа гарч байсан учраас өөрийн эрхгүй гарсан гэх тайлбарыг өгсөн байсан.

Гал сөнөөгчид хувцас хэрэглэл, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан. Манай алба хаагч иргэдийн аюулгүй байдлыг хангаж, утаажилтын бүсээс гаргаж байх явцдаа угаартаж, ухаан алдсан. Эмнэлгийн байгууллагад хүргэгдсэн ч харамсалтайгаар амиа алдсан. Амиа алдсан алба хаагч маань удам дамжсан аврагч. Энэ жил БНСУ-д гал сөнөөгчийн сургууль төгсөөд ирсэн залуухан боловсон хүчин байсан. Холбогдох хуулийн дагуу мөнгөн тэтгэмж болон амь насны даатгалын мөнгийг нь олгоно” гэсэн юм. Гадаад улсад мэргэжил дээшлүүлсэн, мэргэжлийн гал сөнөөгч яагаад амиа алдав гэдэг асуулт олон нийтийн дунд байгаа юм.

Энэ талаар талийгаачтай хамт ажиллаж байсан онцгой байдлын алба хаагчтай ярилцлаа. Тэрбээр нэрээ нууцлахыг хүссэн юм.


-Гал сөнөөгч албан үүргээ гүйцэтгэж байгаад амиа алдсан харамсалтай явдал боллоо. Баг, хамгаалалтын хувцас бүрэн байсан уу гэх зэргээр олон асуудал хөндөгдөж байна л даа. Та энэ албанд ажиллаж байсан хүний хувьд энэ талаар үнэн бодит байдлыг хэлж болох уу?

-Баг бол хүн бүрд байгаа. Дэлхийн стандартын багийг оруулж ирж ашигладаг шүү дээ. Яахав, хүчилтөрөгчийн баллоны цэнэг ямар байсан бэ гэдэг асуудал яригдах байх.

-Хүчилтөрөгч дутагдсан гэж үү?

-Баллонтой хүчилтөрөгч нь дууссан болов уу. Тухайн алба хаагч тооцооллоо буруу хийгээд ажилласан байх магадлалтай. Би тэдэн минут яваад тэд дээр гарах ёстой гэсэн тооцооллоо буруу хийсэн байх боломжтой. Салааны захирагч хүн уг нь өөрөө хүмүүсийнхээ тооцооллыг хийгээд орох үүрэгтэй шүү дээ.

-Саяхан БНСУ-д мэргэжил дээшлүүлсэн гэсэн. Илүү мэргэшсэн байх боломжтой хүн ийм зүйл дээр алдана гэж үү?

-Олон зүйлээс шалтгаална. Залуу хүн учраас ийм аваар осол дээр гардаж ажиллаж байгаагүй байж магадгүй.

-Хүчилтөрөгчийн баллонтой үед хэр хугацаанд ажиллах боломжтой байдаг юм бол?

-40-50 минут амьсгалах боломжтой. 50 минут ажиллаад өөрөө гараад дахиад цэнэглэх ёстой.

-Хүчилтөрөгч дуусахаас өөр шалтгаан байж болох уу. Баг хамгаалалтгүй болох ч юм уу?

-Хүнээ хайж яваад өндөр даралтын хоолойгоо хэрчих ч юм уу, түүнийгээ алдсаныг мэдэхгүй явсан байж болно.

-Таныхаар энэ хэрэг юунаас үүдэлтэй гэж харж байна?

-Талийгаач ганцаараа явчихсан нөхцөл байдал харагдсан. Багийн ажиллагаа явагдаагүй. Гал сөнөөгчидтэйгөө хамт явж байх ёстой. Тэгээд баллоных нь цэнэг хугацаа дууссаныг анзаараагүй байх магадлалтай.

-Талийгаач тантай хамт ажиллаж байсан гэсэн. Зан байдал, ажил үүргийн хувьд ямар хүн байв?

-Илүү байлгүй яахав. Өөрийнхөөрөө ажилладаг. Үүнийг суръя мэдье, хөгжье дэвшье гэдэг эрмэлзэлтэй сайхан залуу байсан. Гал сөнөөгчөөс эхлээд л дээшээ дэвшиж ирсэн.

-Энэ гал дээр гал сөнөөгч, бага насны хүүхдүүд гээд амиа алдсан хүмүүсийн хувьд маш харамсалтай. Дахиж ийм гэнэтийн осол гаргахгүйн тулд аль аль талдаа анхаарах ёстой болчихлоо?

-Маш харамсалтай. Объектын гал түймэр дээр гал сөнөөгч амиа алдсан тохиолдол анхных. Ой хээрийн түймэр дээр амиа алдаж байсан тохиолдол олон. “Ми-8”-аас эхлээд бий.

Ер нь цэцэрлэг, сургуулийн наснаас хичээлийн хөтөлбөрт галын аюулгүй байдлаас хамгаалах талаар хичээл орох хэрэгтэй. Дээр нь аваарын дохио байр болгонд байх ёстой. Дуугарсан тохиолдолд тэнд байгаа хүмүүс бүгд гарах ёстой. Иргэд өөрсдийнхөө амийг өөрсдөө хамгаалах үүрэгтэй. Гал сөнөөгчид очихоос өмнө хамгаалах ёстой гэсэн үг. Усан аваарын дохио дугарангуут усан бойлуур нээгдэж тодорхой хэмжээний гал унтраах ёстой байдаг. Гэтэл байруудад аль аль нь байдаггүй. Нэр төдий нэг юм тавьчихдаг, тэр нь ажилладаггүй.

-Хүмүүс галын аюулаас хамгаалах мэдлэгтэй болох гэдэг чухал шүү?

-Соёлтой орнуудад дохио дуугарангуут шууд гарцгаадаг шүү дээ. Манайх харин хэвшээгүй. Дохиолол дуугараад аюул болж байхад гэр орондоо амраад хэвтэж байдаг хүмүүс бий. Тэднийг аврагчид очиж босгоно, гаргана гэдэг хүндрэл учирдаг.

Гал бол секунд милээр хэмжигдэнэ. Нэг тоолоход л нэг куб метр гээд явчихдаг. Таван ханатай гэр гэхэд зуны улиралд гуравхан минутад нурам болчихдог. Өнөөдрийн байшин барилгын материал юу билээ. Дандаа шатах материалаар хийгдсэн. Тиймээс гал бүр хурдан тархана гэсэн үг.

-Онцгой байдлын байгууллагад хөрөнгө оруулалт хангалттай байдаг юм уу. Гал сөнөөгчдийн хувцас хэрэглэл, баг бүрэн бус, хангалтгүй гэсэн шүүмжлэл их байдаг?

-2003 оноос хойш тендер явагдаад бүх анги хэлтсийн машин төхөөрөмж шинэчлэгдсэн. Машинууд багтайгаа, хүчилтөрөгчтэйгөө, хүчилтөрөгч цэнэглэх аппараттай хамт ирдэг. Дуусангуут өөрсдөө цэнэглэх ёстой. Аврагчид өглөө ажилд гарахдаа өөрийн багаа үзэж шалгадаг. Байнга сургуулилалт хийдэг. Хувцас хэрэглэл, макс зэргээ өөртөө тааруулж өмсөх ёстой шүү дээ. Тэгж байж аюулгүй аврах ажиллагаа явуулна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 52 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 1 цаг 1 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 1 цаг 22 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2 цаг 12 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 2 цаг 22 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 3 цаг 1 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 20 цаг 53 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 22 цаг 43 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 22 цаг 55 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 23 цаг 0 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Өчигдөр 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Өчигдөр 10 цаг 57 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 36 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна Өчигдөр 09 цаг 45 мин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Өчигдөр 09 цаг 41 мин ГАИТИ: Дөрөв хоногийн дотор нийслэлийн 20.000 иргэн дүрвэггчид боллоо Өчигдөр 09 цаг 31 мин Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Өчигдөр 09 цаг 22 мин Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Өчигдөр 09 цаг 08 мин 2024 оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ Өчигдөр 09 цаг 00 мин Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Уржигдар 15 цаг 27 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан стан... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5-рт эрэмб...
Top