x

"Өвөл малгайгүй явбал толгой өвдөж, тархины судас нарийсаж, мартамхай болдог"

Уламжлалтын эмчилгээний "Наран М" клиникийн их эмч Э.Нямхишигтэй ярилцлаа.

-Ойрын хоногуудад хүйтний эрч чангарч, өдөртөө -30 хэм хүрч хүйтэрч байна. Ийм байхад ялангуяа залуус малгайгүй, пүүзтэй явж харагдах юм. Дээр, доороосоо даарах нь хүний биед ямар сөрөг нөлөөтэй вэ?

-Хүйтэнтэй зэрэгцэж агаарын бохирдол аюултай түвшинд байна.

Агаарын бохирдол уушгийг маш их өөрчлөлтөд оруулж байгаа. Үүнээс болж ялангуяа залуус пульс, даралт өндөр зааж, шөнө унтахаа больж байна. Ийм байдлаар удаан явснаас цус өтгөрч зүрхний импакт болох эрсдэлтэй тулгардаг. Ер нь бол шөнө нойрондоо, унтаж байхдаа нас бараад байна гэдэг нь энэ юм.

Хүйтний улирлаас үүдэж олон төрлийн өвчлөл үүсдэг. Хоолой, үе мөч, бөөрний өвчин, дотор эрхтний өвчлөл огцом нэмэгдэж байна. Ялангуяа эмэгтэй хүүхдүүд, 13-17 насны охид, оюутнууд маш нимгэн хувцаслаж, шилэн тиркотой явж байна. Ингэж шилбээрээ даарснаар эмэгтэйчүүд болон бөөрний өвчний суурийг тавьж байгаа юм. Энэ нь цистит, эмэгтэйчүүдийн өвчин, даамжраад үргүйдэлд хүргэдэг.

Толгой нүцгэн яваа хүмүүсийг харахад ихэвчлэн 10 жилийн хүүхдүүд, залуус байх юм. Хүйтэнд толгойгоо дааруулах нь тархины судасны нарийсалт үүсгэдэг. Тархины судас нарийссанаар мартамхай болох, толгой их өвдөх зэргээр толгойн өвчнүүдийн суурийг мөн адил тавьж өгөөд байна.

Нойтон үстэй гадагшаа гарч болохгүй, усанд орчхоод үсээ хатаахгүй орондоо шууд орж болохгүй. Эдгээр нь мөн судасны нарийсалт өвчнийг үүсгэдэг. Монголчууд бөөр, шээс дамжуулах замын үрэвсэл өвчнөөр их өвддөг улс шүү дээ. Өвөл доороосоо эр, эмгүй даарахгүй явах нь ерөнхий эрүүл мэнд, дархлаа, бөөр, шээс дамжуулах замд маш их тустай.

Өвчин үүсгэгч таныг даарах, хөрөх, дархлаа сулрахыг л хүлээж байдаг гэж ойлгож болно. Гоё сайхан харагдах яах вэ, өвдөөд зовоод ирэхээр дулаан явах шиг зөв зүйл байхгүйг ойлгодог юм. "Залуудаа доороосоо их даардаг байж. Нимгэн явдаг байж дээ, гангараад" гэж ярьдаг ахмадууд бөөр, шээс дамжуулах замын асуудалтай байх нь элбэг.

-Малгайгүй гараад толгойгоо дааруулчихлаа гэвэл яаралтай ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Халуун бүлээн юм их хэмжээгээр оочлоод уух нь судас тэлж, цусан хангамжийг сайжруулна. Үүний дараа сэргийлэх зорилгоор тангууд уувал зүгээр.

-Ямар тангууд?

-Сампилноров, Мана10, Мана4. Өвлийн улиралд Мана4. Норов7 танг өглөө, оройдоо уугаад байвал дархлаа сэргэж, цус шингэрдэг.

-Даарахаар нүүр, гар, хөл нь хавагнадаг хүмүүс бий. Энэ нь ямар өвчний шинж тэмдэг вэ?

-Албан байгууллагуудын халаалт бага байна. Сүүлийн үед манай эмнэлэгт хандаж байгаа хүмүүсийн дийлэнх нь даарснаас болж үе мөч нь өвдөж, тулай өвчин нь сэдэрч байна.

Паарны халаалт муу, доороосоо даарснаас болж бөөрний өвчлөл нэмэгдэж, хавагнаж байна. Бөөрний үйл ажиллагаа алдагдахаар хавагнадаг. Болж өгвөл доороосоо даарахгүй, дулаан хувцаслаад бөөр, нуруугаа ч дулаалж, зориулалтын бүс, бэлхүүсэвч зүүх хэрэгтэй. Агаарын бохирдолтой энэ үед маск сайн зүү. Энгийн маскийг хоёр давхарлаж зүүгээрэй. Малгай, ороолтыг байнга зүүх хэрэгтэй. Өвөр, хаврын завсрын улирал гэж байдаг шүү дээ.

-Тийм, тийм.

-Тэр үед ороолтоо сайн зүүгээд байвал их сайн шүү. Ороолтоо сайн зүүж хэвшвэл хоолой өвддөггүй. Өөрсдөө ч, хүүхдүүддээ ч ороолт зүүлгэхгүй явснаас болж өвөл нь хоолой илүү өвдөж, идээлж, улайдаг. Өглөө, орой болгон жамц давсаар хоолойгоо зайлж хэвшвэл хоолойн өвчнөөс сэргийлнэ.

-Гадуур дэгдээд байгаа ханиад 20 хоногоос нэг cap хүртэл хугацаагаар эдгэхгүй байна гэцгээж байна. Ханиад юунаас болж ингэж ужгирч, удаан эдгэдэг юм бэ?

-Дархлааны өөрчлөлттэй холбоотой. Хүүхдүүдэд чихэр, шоколад, амттаны төрлийн юм их идүүлснээс цус нь өтгөрөөд байна. Үүн дээр эцэг эхчүүд хүүхдээ ханиад хүрэнгүүт шууд антибиотикийг их хэмжээгээр уулгадаг. Антибиотик нь эргээд дархлааг унагаагаад байна. Үүний оронд байгалийн цэвэр жимсний шүүсийг уулгаж. дархлааг нь дэмжиж, биеийн халуун нь 39 хүрвэл лаа хийж болно, хүйтэн жин тавьж болно, спирттэй хөвөнгөөр арчиж болно.

Ийм энгийн аргуудыг эхлээд хийхгүйгээр шууд антибиотик өгчихдөг. Үүнээс болоод энэ ханиадны эдгэрэлт удаашраад байна. Хүүхдийг багаас нь эмэнд дасал болгохгүйн тулд тан уулгах хэрэгтэй. Хүүхдэд тустай Үзэм7, Норов7, Ванжин15 гэсэн тангууд бий.

Томчуудын хувьд ч ялгаагүй, дархлаа сул байна. КОВИД-оос хойш нийтээрээ цус өтгөрсөн. Үүнээс болж ханиад эдгэхгүй удаад байгаа юм. Том, жижиг гэлтгүй бүгд тангуудаа ууж, дархлаагаа дэмжиж, өдөр шингэн юм сайн ууж, витамин С уу, D витамины тунгаа нэмбэл зүгээр.

Хүүхдүүд ядаж 1,000-тай D, томчууд нь D витамины шинжилгээ өгөөд хэрвээ бага гарвал 3,000-5,000-ын хоорондох тунгаар уугаад байх хэрэгтэй байна.

-11, 12 дугаар cap бол идэшний цаг. Монголчуудын хувьд энэ үед хүнсэнд нь мах их хэмжээгээр орж ирдэг. Үүнээс болж дотрын өвчин, тулайн өвчлөл огцом нэмэгддэг гэсэн. Танай эмнэлэгт тийм зүйл ажиглагдав уу?

-Сүүлийн хэдэн жил тулай өвчин залуужиж байна. 30-аас дээш насныхан тулайн өөрчлөлттэй орж ирж байна. Тулай гэдэг өвчин бол бодисын солилцооны алдагдал. Дээрээс нь удамшлын шалтгаантай байж болно. Мөн гэмтлийн шалтгаантай байж болно.

Манайд хандаж байгаа хүмүүсийн дийлэнх нь бодисын солилцооны алдагдалд орсноос тулайдах нь их байна. Хоол ундыг замбараагүй идэж уугаад байна. Архи дарсыг их хэмжээгээр хэрэглэж байна. Махыг удаан чанаж идэж байна, ойр ойрхон идэж байна. Махны нитгэлийг шөлнөөсөө авч асгах ёстой. Нитгэлээс болж олон өвчин үүсдэг.

Хүнсний ногоо дундаас төмсний хэрэглээ их. Ерөнхийд нь буруу хооллолтыг л бодисын солилцооны алдагдал гээд байгаа юм. Үүн дээр нь цус өтгөрөл нэмэгддэг. Тиймээс хоолны дэглэмийг сайн баримтал. Зөв цагт, зөв хоолло. Дэглэм гэхийг мацагтай андуурч болохгүй. Өдөрт ядаж нэг удаа махан хоол ид. Хоолны цэсэндээ ногоо сайн оруул гэж зөвлөе.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 1 цаг 19 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 1 цаг 28 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 1 цаг 49 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2 цаг 39 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 2 цаг 49 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 3 цаг 28 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 21 цаг 20 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 23 цаг 10 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 23 цаг 22 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 23 цаг 27 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Өчигдөр 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Өчигдөр 10 цаг 57 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 36 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна Өчигдөр 09 цаг 45 мин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Өчигдөр 09 цаг 41 мин ГАИТИ: Дөрөв хоногийн дотор нийслэлийн 20.000 иргэн дүрвэггчид боллоо Өчигдөр 09 цаг 31 мин Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Өчигдөр 09 цаг 22 мин Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Өчигдөр 09 цаг 08 мин 2024 оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ Өчигдөр 09 цаг 00 мин Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Уржигдар 15 цаг 27 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5-рт эрэмб... Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top