x

"Монгол Улсын нийт эрчим хүчний салбарын хүч чадлыг 521МВт-аар нэмэгдүүлсэн"

Монгол Улсын Хөгжлийн банк БНХАУ-ын Шеньян хотноо 2023 оны 12-р сарын 6-ны өдөр зохион байгуулагдсан Зүүн Хойд Азийн Экспорт Импортын Банкнуудын Холбооны 14 дэх уулзалтад оролцлоо.

Энэ удаагийн ээлжит уулзалтыг “Дэд бүтэц ба харилцаа холбоо” сэдвийн дор зохион байгуулсан бөгөөд гишүүн банкнууд өөрсдийн хэрэгжүүлсэн дэд бүтцийн төслүүдийг танилцуулж, туршлагаасаа хуваалцан ирээдүйд хамтран санхүүжүүлэх боломжтой төслүүдийн талаар танилцууллаа.

Зүүн Хойд Азийн бүс нутгийн Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны механизм болох “Их түмэн санаачилга” нь 1995 онд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр байгуулагдсан. Энэхүү санаачилга нь Зүүн Хойд Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой. Одоогоор Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Оросын Холбооны Улс болон Монгол Улс гэсэн дөрвөн гишүүн оронтой. Зүүн Хойд Азийн ЭКСИМ Банкнуудын холбоог бүс нутгийн хөгжлийн төслүүдэд төрийн болон хувийн хэвшлийн санхүүжилтийн хүртээмжийг сайжруулах, бүс нутаг хоорондын худалдааг дэмжих зорилготой “Их Түмэн санаачилга”-аас (The Greater Tumen Initiative) байгуулсан. Тус холбооны гишүүнээр Монгол Улсын Хөгжлийн банк, БНХАУ-ын Экспорт-импортын банк, Солонгосын Экспорт-импортын банк болон ОХУ-ын ВЕБ.РФ банк ажиллаж байна.

Гишүүн улс орнуудын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банк дээрх банк, санхүүгийн байгууллагатай эрчим хүчний салбарт хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх чиглэлээр түлхүү хамтран ажиллаж Монгол Улсын нийт эрчим хүчний салбарын хүч чадлыг 521МВт-аар нэмэгдүүлж чадсан юм.

Тухайлбал, Амгалан ДЦС (348MВт), Чойбалсан ДЦС (50MВт) болон 4-р ДЦС-уудын өргөтгөлийн төсөл хэрэгжүүлснээр (123MВт) хүчин чадлыг нэмэгдүүлсэн. Ингэснээр Улаанбаатар хот болон Дорнод, Сүхбаатар аймгийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангахаас гадна тухайн бүс нутагт өсөн нэмэгдэж буй уул уурхайн салбарын эрчим хүчний эрэлт хэрэгцээг тасралтгүй, найдвартай эрчим хүчээр хангах боломж бүрдэж байна. Үүнийг дагаад бүтээн байгуулалтын ажлууд эрчимжиж бүс нутгийн хөгжилд хувь нэмэр оруулж, уул уурхай цаашлаад газрын тосны үйлдвэрлэл болон экспортын орлогыг өсгөх, шинээр ажлын байр нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 59 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 1 цаг 38 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 19 цаг 31 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 21 цаг 20 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 21 цаг 32 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 21 цаг 37 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 22 цаг 54 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа 23 цаг 2 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа 23 цаг 23 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна Өчигдөр 09 цаг 45 мин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Өчигдөр 09 цаг 41 мин ГАИТИ: Дөрөв хоногийн дотор нийслэлийн 20.000 иргэн дүрвэггчид боллоо Өчигдөр 09 цаг 31 мин Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Өчигдөр 09 цаг 22 мин Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Өчигдөр 09 цаг 08 мин 2024 оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ Өчигдөр 09 цаг 00 мин Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Уржигдар 15 цаг 27 мин 2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно Уржигдар 15 цаг 06 мин Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнхий сайд аа! Уржигдар 14 цаг 12 мин Б.Жавхлан: Төсвийн хоригийг Засгийн газар дэмжиж байна, УИХ хүлээж авах байх Уржигдар 12 цаг 17 мин Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа Уржигдар 11 цаг 59 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Сонголт бүхий шаналангийн тухайд Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан стан... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5-рт эрэмб...
Top