x

Голомт банк "Жендэрийн манлай байгууллага"-аар шалгарлаа

Монголбанк, Санхүүгийн Зохицуулах хороо, Монголын Тогтвортой Санхүүжилтийн Холбооноос жил бүр ТоС (Тогтвортой санхүүжилт)-ийн хэрэгжилтээр манлайлсан байгууллагуудаа шалгаруулдаг. Энэ онд жендэрийн чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажлыг үнэлэн Голомт банкийг “Жендэрийн манлай байгууллага”-аар тодрууллаа.

Голомт банк Тогтвортой хөгжлийн бодлогодоо болон банкны бизнесийн бүхий л шатанд хүний эрхийн асуудлууд болон жендэрийн эрх тэгш байдлыг баримтлан ажилладаг. Харилцагчдадаа тэгш, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх бодлогыг баримтлахаас гадна санхүүгийн үйлчилгээ хязгаарлагдмал жижиг, дунд бизнес эрхлэгчид, өрх толгойлсон эмэгтэйчүүд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг дэмждэг. Энэ ч үүднээс Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зээлийн бүтээгдэхүүн, “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэх” төсөл, сургалтуудыг харилцагчдадаа санал болгосоор байна.

2023 онд Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих, тэдэнд тулгарч буй зах зээлийн саад бэрхшээлийг арилгах, бүтээгдэхүүн, үйлчилгээний ялгарлыг бий болгох, эмэгтэй удирдлагатай бизнесийг олон нийтэд таниулан сурталчлахаар зорилгоор МҮХАҮТ-тай хамтран “Women owned” тохирлын тэмдгийг зах зээлд нэвтрүүлсэн. Энэхүү тэмдгийг олгож эхэлснээр бизнесийн зах зээлд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг тодорхойлох, аливаа бодлого, стратегийг хэрэгжүүлэх, нэгдсэн “comminity” үүсгэх замаар тухайн бизнесийн борлуулалтыг нэмэгдүүлэх, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжсэн төсөл, хөтөлбөрүүдийн уялдаа холбоог сайжруулах боломж бүрдсэн юм.

Голомт банк 2024 онд “Women owned” тэмдгээр дамжуулан “International Trade Centre”-ийн харьяа “She Trades Mongolia Hub”, “Asia Foundation” зэрэг ОУ-ын байгууллагуудтай хамтран бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг чадавхжуулах, дэмжих, олон улсын туршлага судлах, хөнгөлөлттэй санхүүжилтэд хамрагдах зэрэг олон чиглэлд хамтран ажиллахаар төлөвлөөд байна. 

Амжилт бүрд хамт байдаг эрхэм харилцагч, хамтрагч түншүүд, ажилтан та бүхэндээ талархал илэрхийлье!

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 58 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 1 цаг 37 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 19 цаг 29 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 21 цаг 19 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 21 цаг 31 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 21 цаг 36 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 22 цаг 53 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа 23 цаг 1 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа 23 цаг 22 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна Өчигдөр 09 цаг 45 мин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Өчигдөр 09 цаг 41 мин ГАИТИ: Дөрөв хоногийн дотор нийслэлийн 20.000 иргэн дүрвэггчид боллоо Өчигдөр 09 цаг 31 мин Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Өчигдөр 09 цаг 22 мин Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Өчигдөр 09 цаг 08 мин 2024 оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ Өчигдөр 09 цаг 00 мин Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Уржигдар 15 цаг 27 мин 2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно Уржигдар 15 цаг 06 мин Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнхий сайд аа! Уржигдар 14 цаг 12 мин Б.Жавхлан: Төсвийн хоригийг Засгийн газар дэмжиж байна, УИХ хүлээж авах байх Уржигдар 12 цаг 17 мин Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа Уржигдар 11 цаг 59 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Сонголт бүхий шаналангийн тухайд Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан стан... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ
Top