x

Герман улстай 2024 онд авто замаар ачаа тээвэрлэх хэлэлцээр байгуулна

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт 2023 оны 12 сарын 11-нд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Хэльмут Кулитцтай уулзаж, хоёр улсын агаарын тээвэр, авто замын салбарын хамтын ажиллагааны хүрээнд санал солилцож, тодорхой, үр дүнтэй шийдвэрүүдэд хүрлээ.

Уулзалтын эхэнд сайд С.Бямбацогт 2024 онд Монгол Улс, ХБНГУ дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохионо. Цаашид хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч, бүх салбар тэр дундаа зам, тээвэр, цахим хөгжлийн салбарын харилцааг өргөжүүлэн, хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Уулзалтын үр дүнд хоёр тал 2024 оны нэгдүгээр сард багтаан “Авто замаар олон улсын ачаа тээвэрлэх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурахаар талууд тохирлоо.

Түүнээс гадна Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын агаарын тээврийн либералчлалыг өргөжүүлэх зорилтын хүрээнд

Хоёр улсын Засгийн газар хооронд агаарын харилцааны хэлэлцээр байгуулан, ямар нэгэн хязгаарлалтгүй, олон давтамжтай, Франкфурт, Мюнхен, Берлин гэсэн гурван хот руу шууд нислэг үйлдэх боломжийн талаар санал солилцов.

Одоогоор Монголын агаарын тээвэрлэгчид Европын холбооны улсуудаас ганцхан Франкфурт хот руу долоо хоногт 5 удаа нислэг үйлдэж байна.

Монгол Улс БНСУ-руу долоо хоногт 80, Бээжин рүү 42, Турк руу 34 удаагийн нислэг үйлдэж байна. Тиймээс өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээ шаардлагыг хангаж, нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай гэдгийг Сайд С.Бямбацогт онцоллоо.

Түүнчлэн “Авто замаар олон улсын ачаа тээвэрлэх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт Монгол Улсыг төлөөлж Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, ХБНГУ-ыг төлөөлж элчин сайд Хэльмуи Рудольфод гарын үсэг зурах эрхийг олгосон тул хоёр тал 2024 оны нэгдүгээр сард багтаан гарын үсэг зурж, албажуулахаар боллоо.

Дашрамд дурдахад, Элчин сайд Хэльмут Рудольф нь 2023 оны наймдугаар сард ХБНГУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдаар томилогдсон. 1992 оноос хойш Холбооны Гадаад Харилцааны Яамд ажиллаж ирсэн. Тэрбээр Египет, Болгар, Австри, Конго, Нигер, Чад улсууд дахь ДТГ-т болон Бүгд Найрамдах Чад Улсад Элчин сайдаар ажиллаж байсан туршлагатай элчин сайд юм.

Түүнчлэн Монгол Улс нь ХБНГУ-тай иж бүрэн түншлэлийн харилцаатай, хоёр талын худалдааны эргэлт 202.2 сая ам.доллар байна.

Авто замаар ачаа тээвэрлэх, агаарын харилцааны хэлэлцээрүүдийг байгуулснаар худалдаа, аялал жуулчлал, тээврийн харилцаа өргөжих эдийн засгийн өндөр ач холбогдолтой юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 1 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 1 цаг 1 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 1 цаг 40 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 19 цаг 33 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 21 цаг 22 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 21 цаг 34 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 21 цаг 39 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 22 цаг 56 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа 23 цаг 4 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа 23 цаг 25 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна Өчигдөр 09 цаг 45 мин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Өчигдөр 09 цаг 41 мин ГАИТИ: Дөрөв хоногийн дотор нийслэлийн 20.000 иргэн дүрвэггчид боллоо Өчигдөр 09 цаг 31 мин Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Өчигдөр 09 цаг 22 мин Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Өчигдөр 09 цаг 08 мин 2024 оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ Өчигдөр 09 цаг 00 мин Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Уржигдар 15 цаг 27 мин 2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно Уржигдар 15 цаг 06 мин Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнхий сайд аа! Уржигдар 14 цаг 12 мин Б.Жавхлан: Төсвийн хоригийг Засгийн газар дэмжиж байна, УИХ хүлээж авах байх Уржигдар 12 цаг 17 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Сонголт бүхий шаналангийн тухайд Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан стан... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5-рт эрэмб...
Top