x

Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн 2023 оны типологийн хуралд Монгол Улс туршлага хуваалцав

Ази, Номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн энэ оны ээлжит “Типологи, хүний нөөцийг чадавхжуулах семинар” Энэтхэг Улсын Нью-Дели хотноо 11 дүгээр сарын 28-наас энэ сарын 1-ний өдрүүдэд боллоо.

Семинарын “Виртуал хөрөнгө ба виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн эрсдэлийн үнэлгээ” сэдэвт хэлэлцүүлэгт Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын Мөнгө угаахтай тэмцэх албаны албан хаагчид панелистаар оролцож, Монгол Улс дахь виртуал хөрөнгийн салбарын эрсдэлийн үнэлгээний үр дүн болоод зохицуулалтын сайн туршлагын талаар илтгэл тавилаа.

Жил бүр зохион байгуулагддаг тус типологийн семинараар гишүүн орны төлөөлөгчид, салбарын мэргэжилтэн, экспертүүд мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээрх олон улсын чиг хандлага, бодлого зохицуулалтын асуудлууд, энэ төрлийн гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд олон улсын хамтын ажиллагааг сайжруулах арга замуудын талаар хэлэлцэж, мэдлэг туршлагаа хуваалцдаг юм.

Энэ жилийн типологийн хурлын онцлох сэдэв нь шинэ технологи болон виртуал хөрөнгийн салбарыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгт урвуулан ашиглах эрсдэлийг бууруулах, энэ салбарын зохицуулалтын орчныг боловсронгуй болгох чиглэлд төвлөрсөн бөгөөд улс орнууд дээрх чиглэлд онцгой ач холбогдол өгч ажиллаж байгааг хэлэлцүүлгийн үеэр илэрхийлсэн.

Семинарт Монгол Улсыг төлөөлж Санхүүгийн зохицуулах хороо, Тагнуулын ерөнхий газар, арилжааны банкнуудын төлөөллүүд оролцсон ба Монгол Улсын шинэ технологи, виртуал хөрөнгийн салбартай холбоотой бодлого зохицуулалтын хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээг онцлон, туршлага хуваалцсан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийгмийн халамжийн тогтолцоог шинэчлэх хуулийн төсөл боловсруулж байна 12 цаг 18 мин Бөөр хамгаалах дэлхийн өдөр тохиож байна 12 цаг 21 мин Монгол Улс өөрийн онцлогтой хиймэл оюун хөгжүүлэх шаардлагатай 12 цаг 26 мин Зам засварт шаардлагатай санхүүжилтийг цаг тухайд нь шийдвэрлэх шаардлагатай 12 цаг 46 мин Монгол, Япон эмнэлгийн хамтарсан сургалт амжилттай хэрэгжиж байна 12 цаг 53 мин Монгол Улсын Ерөнхийлөгч Праг хотын амьтны хүрээлэнд зочиллоо 12 цаг 59 мин Филиппиний Ерөнхийлөгч асан Родриго Дутерте ОУЭШ-д шилжигдэв 13 цаг 1 мин АНУ, Украин гал зогсоох тохиролцоонд хүрч, төлөөлөгчид Москвад хэлэлцээ хийж байна 13 цаг 1 мин Гренландын парламентын сонгуульд тусгаар тогтнолыг дэмжигч нам ялалт байгууллаа 13 цаг 2 мин Австралийн иргэн хиймэл титан зүрхээр 100 хоног амьдарсан анхны хүн боллоо 13 цаг 4 мин Орон сууцны үнэ жилийн дотор 12.7 хувиар өсжээ 13 цаг 6 мин Хөдөлмөр эрхлэлтийн хөлстэй, хөлсгүй хэлбэрийн ялгаа 13 цаг 8 мин “Шинэ хоршоо” хөдөлгөөний хэрэгжилт, үр дүнг хэлэлцэв 13 цаг 10 мин НҮБ-ын Хүний эрхийн хорооны 143 дугаар хуралдаан Женевт боллоо 13 цаг 12 мин Мэдээллийн технологийн салбарт 30 мянга орчим мэргэжилтэн дутагдаж байна 13 цаг 13 мин Жүдо бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн Дархан-Уул аймагт эхэллээ 13 цаг 15 мин УИХ-ын хаврын ээлжит чуулган энэ сарын 17-нд эхэлнэ 13 цаг 16 мин УОК түймэрт өртсөн иргэдэд тусламж үзүүлж байна 13 цаг 17 мин Хоёр хөрш гэх "мангас”-уудаас үл бэрхшээх “Гуравдагч хөрш” 17 цаг 28 мин Оюутны аварга шалгаруулах шатрын тэмцээн “Зууны шатар” клубт болно 17 цаг 33 мин
iИх уншсан
Эмэгтэй найруулагчдын сүүлийн жилүүдэд бүтээсэн 7 кино Монголын эрдэмтэн дэлхийн ургамлын аймагт шинэ төрөл зүйл бү... Энэ үнэн үү, Настя? Чоныг цагаатга! Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрөө ирээд шүүх д... Сиддхарта-Будда, Чингис хаан-Очирваань Г.Базарваань: Польшийн хөрөнгө оруулагчид манай уул уурхай, ... Хоёр хөрш гэх "мангас”-уудаас үл бэрхшээх “Гуравдагч хөрш” Хиагтыг чөлөөлсөн нь Ч.Өнөрбаяр: Хуулиа өшиглөдөг төр байж болохгүй. Төрийн ажил ... Хүн мах идэхээ болиод дахин идэхэд бие махбод ямар хариу үйл... Дэлхий нийтээр эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө тэмцэж байхад Мон... Гуравдугаар сарын хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэ... 2024-2025 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлын амралтын х... Эзэн Богд Чингис хааны шүтээн хөргийг залах ёслол боллоо Украины сэргээн босголтод 524 тэрбум ам.доллар шаардлагатай ... "Starship" сансрын хөлгийн туршилтын нислэгийн үеэр холбоо т... Монголбанк бодлогын хүүг 12 хувь болгон өсгөлөө Сүүлийн 10 жилд дэлхийн өр ДНБ-ээс давж өсжээ Европын Төв банк бодлогын хүүгээ бууруулжээ
Top