x

Хуульч Р.Очирбал: Олон улсын пактад баривчлах, цагдан хорихыг дотоодын хуулиар зөвшөөрч болох ч энэ нь дур зоргоор байж болохгүй гэдэг

Монголын Эмнести Интернэшнлийн Удирдах зөвлөлийн дарга хуульч Р.Очирбалтай ярилцлаа.

-Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактад манай улс хэзээ нэгдэн орсон бэ. Энэ пактын үзэл баримтлалын талаар дэлгэрүүлж ярьж өгнө үү?

-Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактыг Монгол Улс 1974 оны арваннэгдүгээр сарын 18-нд соёрхон баталсан. Тус пактыг соёрхон баталж, нэгдэн орсон улс орнууд нь амьд явах, эрүүдэн шүүхээс ангид байх, үзэл бодолтой байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, хуулийн өмнө эрх тэгш байх, халдашгүй байх зэрэг хүний үндсэн эрхийг хамгаалж, дэмжих үүрэг хүлээдэг. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө нь чөлөөтэй бодож сэтгэх, эвлэлдэн нэгдэх, тайван хуран цуглах зэрэг эрх чөлөөтэй шууд хамааралтай хэрэгждэг. Энэ утгаараа үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг үндэслэлгүйгээр, хэт хязгаарлах нь ардчилсан нийгмийн суурь болсон иргэдийн оролцооны эрхийг үгүйсгэхэд хүргэдэг.

Үүнд хэвлэл мэдээллийн эрх чөлөө онцгой байр суурь эзэлдэг. Сэтгүүлч болон хэвлэл мэдээллийн байгууллагын хэвлэн нийтлэх, мэдээлэл түгээх эрхийг хууль бусаар, үндэслэлгүйгээр хязгаарлах нь зөвхөн хэвлэл мэдээллийн эрх чөлөөг зөрчөөд зогсохгүй, тухайн мэдээллийг олж авах талаарх олон нийтийн мэдээллийн эрх чөлөөг хязгаарладаг болохыг бүс нутгийн хүний эрхийн шүүхийн шийдвэрүүдэд тодорхой дурдсан байдаг.

-Сэтгүүлчийг худал мэдээлэл тараахтай холбоотойгоор цагдан хорьсныг та бүхэн анзаарсан байх. Дээрх пактын 9.3-т шүүхээс өмнөх шатанд хүнийг цагдан хорьж болохгүй тухай дурдсан. Энэ заалт нь Монгол Улсын ЭХХШТХ -ийн 14.9-ийн 1.4 дэх заалттай зөрчилдөж байгаа талаар хуульчид хэлж байна. Үүнийг та юу гэж харж байна вэ?

-ИУТЭОУП-ын Ерөнхий тайлбарт баривчлах, цагдан хорихыг дотоодын хуулиар зөвшөөрч болох ч энэ нь дур зоргоор байж болохгүйг дурдсан. Мөн дур зоргоор гэдэг нь зүй зохисгүй, шударга бус, процессын алдаатай байсан эсэх зэрэг өргөн хүрээний ойлголтыг агуулдаг. Зайлшгүй шаардлагатай байсан эсэхийг харгалзан үзэх ёстой. Мөн хуульд заасан үндэслэл журмын дагуу баривчилж хорьж болох ч энэ үндэслэл, журам нь өөрөө эрх чөлөөтэй байх эрхийг дордуулсан байж болохгүйг бас дурдсан.

Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 19 дүгээр зүйлээр хүн бүрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хамгаалж өгсөн. Энэ эрхийг зарим талаар хязгаарлаж болох ч зөвхөн бусдын эрх, нэр төрийг хүндэтгэх ба үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, хүн амын эрүүл мэндийг хамгаалах зайлшгүй шаардлагын үүднээс хуулиар тогтоосон байх ёстой.

Пактын Ерөнхий тайлбар 34-т дурдсанаар үзэл бодолтой байхыг эрүүгийн гэмт хэрэг гэж үзэх нь Эрүүгийн хуулийн 19 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгтэй зөрчилдөж байгааг дурдсан. Тиймээс худал мэдээлэл тараах хэргийг Эрүүгийн хуулиар шийдвэрлэх нь пакттай зөрчилдөж байгаа хэрэг. 2002 онд батлагдсан Эрүүгийн хууль болон 2015 шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд хүний үзэл бодол, итгэл үнэмшлийн төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байхаар заасан. 2002 оны Эрүүгийн хуулийн 111 дүгээр зүйлд заасан “гүтгэх гэмт хэрэг”-ийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг батлахдаа хассан хэдий ч 2020 онд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж “худал мэдээлэл тараах” гэмт хэргийг шинээр хуульчилсан нь эрх зүйн зохицуулалт дэвшилттэйгээр өөрчлөгдөх эрх зүйт ёсны шинжийг алдагдуулж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх болон хэвлэлийн эрх чөлөөнд аюул учруулах өндөр эрсдэлтэй болохыг хүний эрхийн байгууллагууд шүүмжилж, анхааруулсаар ирсэн.

Олон улсын хүний эрхийн эрхзүйн дагуу, гэм буруугүйдээ итгэлтэй, эрх чөлөөтэй байх эрх нь гэмт хэрэгт сэжиглэгдсэн хүн бүр, хөндлөнгийн шүүхийн байгууллагын зүгээс тухайн улс сэжигтэн этгээдийг зугтан зайлах, баримтыг устгах, гэрчүүдэд нөлөөлөх, эсвэл шүүхээс оргон зайлах магадлалтай гэдэг үндэслэлээр цагдан хорих явдлыг нотлохоос бусад тохиолдолд шүүх хурал болох хүртэл суллагдах эрхтэй байдгийг тодорхойлдог.

-Худал мэдээлэл тараах тухай ойлголтыг Эрүүгийн хуулиар бус Иргэний хуулиар зохицуулах боломжтой гэж үздэг байх аа?

-Монголын Эмнести Интернэшнл байгууллагын тухайд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхийг хумьсан, хязгаарласан бодлого, хууль тогтоомж, зүйл заалтыг хүчингүй болгох, хүний эрхийн хууль, хэм хэмжээнд нийцүүлэн сайжруулах, “хуурамч мэдээ”, “ташаа мэдээлэл” гэх зэрэг ойлгомжгүй, хоёрдмол санаа бүхий нэр томъёог хуульд хэрэглэхгүй байхыг санал болгодог. Иймд цаашид “худал мэдээлэл тараах” гэмт хэргийг Эрүүгийн хуулиас хасах шаардлагатай.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 1 цаг 14 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 1 цаг 23 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 1 цаг 44 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2 цаг 34 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 2 цаг 44 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 3 цаг 23 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 21 цаг 16 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 23 цаг 5 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 23 цаг 17 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 23 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Өчигдөр 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Өчигдөр 10 цаг 57 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 36 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна Өчигдөр 09 цаг 45 мин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Өчигдөр 09 цаг 41 мин ГАИТИ: Дөрөв хоногийн дотор нийслэлийн 20.000 иргэн дүрвэггчид боллоо Өчигдөр 09 цаг 31 мин Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Өчигдөр 09 цаг 22 мин Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Өчигдөр 09 цаг 08 мин 2024 оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ Өчигдөр 09 цаг 00 мин Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Уржигдар 15 цаг 27 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5-рт эрэмб... Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top