x

Х.Итгэлт: Монголын нутаг дэвсгэрт нефтийн бүтээгдэхүүний тээвэрлэлт хэвийн яваа

Зам Тээврийн Хөгжлийн Яамны Төмөр зам, далайн тээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Х.Итгэлт:.

-Энэ оны байдлаар Улаанбаатар төмөр зам ХНН ойролцоогоор 29 сая тонн ачаа тээвэрлэсэн байна. Үүнээс

-11 сая тонн дотоод тээвэр

-10 сая тонн Монгол Улсын экспортын бүтээгдэхүүн

-4 сая тонн транзит тээвэр 

-3 сая тонн нь импортын ачаа байна. 

Замын-Үүдийн нарийн царигаар буюу БНХАУ-аас авдаг ачааны хэмжээг өдрийн найман галт тэрэг гэж гурван улс тохиролцсон байдаг. Олон улсын төмөр замын хамтын ажиллагааны байгууллагын  ачаа тээврийн хэлэлцээрийн дагуу гурван улс (Монгол, БНХАУ, ОХУ) хамтран жил болгоныхоо ачаа тээврийн хэмжээг солилцох галт тэрэгний тоог тохирдог. 

-ОХУ-д давуу байдал олгох гэрээ байгуулсан тухай мэдээлэл гарсан. Энэ үнэн үү?

-Түрүүн хэлсэн дөрвөн сая тонн ачаа бараа транзит галт тэргээр буюу Оросоос Хятад руу явсан байна. Мөн Олон улсын төмөр замын хамтын ажиллагааны байгууллагын ачаа тээврийн хэлэлцээрийн дагуу Орос, Хятад, Монгол гурван улс жилд солилцох хэмжээгээ тохиролцдог. Зам-Үүд-Эрээнээр Хятадын талд хоногийн 15 галт тэрэг өгнө. Үүнд

-5 галт тэрэг Монгол Улсын төмрийн хүдрийн экспорт

-5 галт тэрэг транзит ачаанд 

-2 галт тэрэг нүүрс, бусад уул уурхайн бүтээгдэхүүн

-1 гал тэрэг зэс

-Үлдсэн 2 галт тэрэг бусад бараа бүтээгдэхүүн тээвэрлэнэ.

Оросоос өдрийн 10 галт тэрэг хүлээж авна. Үүнээс, 

-5 галт тэрэг Монгол Улсын импортын бараа бүтээгдэхүүн 

-5 галт тэрэг транзит ачаа тээвэрлэнэ. 

Мөн Хятадаас Орос руу найман галт тэрэг явна гэдгийг гурван тал сууж байгаад ярьдаг. Үүнээс,

-5 галт тэрэг транзит (Хятадаас Орос руу)

-3 галт тэрэг импортын бараа бүтээгдэхүүн тээвэрлэнэ.

Энэ оны байдлаар Замын-Үүдээр авсан галт тэрэг 2,300 орчим байгаагаас 1,650 нь транзит галт тэрэг, 650 нь Монгол Улсын импортын ачаа байгаа. Энэ тоонуудаас харвал Орос эсвэл Хятадад давуу байдал олгосон зүйл байхгүй.

-Сүүлийн үед нефтийн бүтээгдэхүүний тээвэрлэлт саатаж буй асуудлын талаар олон нийт шүүмжлэлтэй хандаж байгаа. Төмөр замын тээвэрлэлтэй холбоотой юу?

-Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх нефтийн бүтээгдэхүүний тээвэрлэлт хэвийн хэмжээнд яваа. Вагон хилээр орж ирсэн тохиолдолд 20 цагийн дотор багтаагаад Улаанбаатар хотод авч ирж байна. Өчигдөр, уржигдар зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Шатахууны тээвэрлэлт төмөр замтай холбоотойгоор удааширсан" гэж гарсан нь ОХУ-ын нутаг дэвсгэрт ийм асуудал арваннэгдүгээр сард гарсан юм билээ.  

Монгол руу явах нефтийн бүтээгдэхүүнд вагон олдохгүй буюу нефть илгээгч нараас төмөр замд захиалга өгөхөөр вагон олдохгүй байх зэрэг хангалт доголдох асуудал гарсан юм. Улмаар хоёр төмөр замын байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд ЗТХЯ-наас бичиг явуулж, мөн Улаанбаатар төмөр зам ХНН-ээс арга хэмжээ авах хүсэлт тавьж, сүүлийн 15 хоног 2,000 орчим тонн нефтийн бүтээгдэхүүн хойд хилээр орж ирсэн. Тэгснээр Монгол Улс доторх төмөр замын тээвэрлэлт дээр саад бэрхшээл учраагүй гэж ойлгож болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 58 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 1 цаг 7 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 1 цаг 28 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2 цаг 18 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 2 цаг 28 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 3 цаг 7 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 20 цаг 59 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 22 цаг 49 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 23 цаг 1 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 23 цаг 6 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Өчигдөр 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Өчигдөр 10 цаг 57 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 36 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна Өчигдөр 09 цаг 45 мин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Өчигдөр 09 цаг 41 мин ГАИТИ: Дөрөв хоногийн дотор нийслэлийн 20.000 иргэн дүрвэггчид боллоо Өчигдөр 09 цаг 31 мин Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Өчигдөр 09 цаг 22 мин Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Өчигдөр 09 цаг 08 мин 2024 оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ Өчигдөр 09 цаг 00 мин Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Уржигдар 15 цаг 27 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5-рт эрэмб... Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top