Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн хяналтын камерын бичлэгийг амиа алдсан цэргийн алба хаагч Д-гийн ар гэрийнхэнд үзүүлэхээр болсон. Цэргийн анги нийт 8 камертай юм байна. Харин талийгаачийн аав буяны ажил дууссаны дараа 20 хоногийн камер бичлэгийг үзсэн нь дээр гэж үзсэн тул түр татгалзсан байна.
Талийгаачийн аав У.Ганбат "Би камерын бичлэг, задлан хоёрт л итгэж байгаа. Гэхдээ өнөөдөр цэргийн ангийн бичлэгийг үзэхгүй гэдгээ хэлсэн, юунд ч гарын үсэг зураагүй. Гарын үсгээ зурахгүй, тухайн бичлэгийг үзэхгүй гэсэн.
Хүүгээ харахад нуруунд нь улайлт үүссэн байсан. Тухайн үед нүд, аманд нь хөхөрсөн толбо байна уу гэдгийг үзсэн, өөр ямар ч сэхээ байгаагүй.
Би маш их гомдолтой, ажил явдал дуусгаад тултал явна" гэсэн юм.