“Нүүрсний” гэх хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч гэрч, оролцогчдын ирц бүрдээгүй тул хойшлуулж өгөхийг өмгөөлөгч нарын зүгээс хүслээ.
Ийнхүү шүүгчид саналыг хүлээн авч шүүх хурлыг 12 дугаар сарын 13-ны өдрийн 10:00 цаг хүртэл хойшлуулжээ.