x

Байлдагчийн ар гэр, төрөл төрөгсөд, ойр дотны хүмүүст нь гүн эмгэнэл илэрхийлье

Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 326 дугаар ангид цэргийн алба хааж байсан 21 настай оюутан нас баржээ. Хүүгийн ар гэр рүү цэргийн ангийн захирагч утсаар ярьж, “Хүү чинь унтаад сэрсэнгүй” хэмээн харамсалтай мэдээ дуулгажээ.

Өнөөдөр талийгаачийн гэр бүлийнхэн Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн гадаа очсон бөгөөд тэдний сэтгэл санаа, нөхцөл байдал хүнд байна. Тэд цэргийн ангид нэвтэрч захирагч болон хамт алба хааж байгаа байлдагчидтай уулзаж, камерийн бичлэг үзэхийг хүсч байгаа юм. Харин харамсалтай хэрэг гарсан цэргийн ангийн захирагч одоог хүртэл утас нь холбогдохгүй, талийгаачийн ар гэртэй уулзаагүй байна. 

Энэ харамсалтай хэргийн талаар Зэвсэгт Хүчний Жанжин Штабаас мэдээлэл өгөхөөр 22:00 цагт хэвлэлийн хурал зохион байгуулав. 

Энэ үеэр Зэвсэгт хүчний хуурай замын ерөнхий командлагч, бригадын генерал Ч.Цогтжаргал "Өнгөрсөн шөнө буюу арваннэгдүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Зэвсэгт хүчний 326 дугаар ангид харамсалтай хэрэг явдал гарлаа. Цэргийн албаа хааж байсан нэг байлдагч маань амь насаа алдлаа. Байлдагчийнхаа ар гэр, төрөл төрөгсөд, ойр дотны хүмүүст нь гүн эмгэнэл илэрхийлье. Гарсан хэрэг явдалтай холбоотойгоор дотоод хяналт шалгалтынхан ажиллаж, албаны хүрээнд энэ процессын талаар үнэн мөнийг тогтоохоор хичээж байна.

Өнөөдөр өглөө 06:30 цаг орчим командлалын жижүүр над руу ярьж, ийм харамсалтай явдал болсныг надад мэдэгдсэн. Өглөө бослогын команд өгөхөд талийгаач босохгүй байсан тул очиж үзлэг хийн, эмч, жижүүрийн бүрэлдэхүүн очиход амь насаа алдсан байдалтай байсан байна. Иймд дараагийн шатны арга хэмжээ буюу эмнэлэг, цагдаа, бусад холбогдох албан тушаалтанд дуудлага мэдээлэл өгснөө хэлсэн. Тухайн үед шуурхай бүлэг томилсон. 

Одоогоор мэдэгдэж буйгаар байлдагч маань бусдынхаа адилаар амрах дохио өгөхөд амарсан байна. Өглөө 06:00 цагт бослого эхэлдэг. Харин бослогын дохиогоор босохгүй байсан тул байлдагчийг амь насаа алдсаныг манай үүрэг гүйцэтгэгч, алба хаагч нар мэдсэн байна.

Зэвсэгт хүчний зүгээс талийгаачийн ар гэртэй холбогдсон. Үзлэг шалгалт тухайн анги дээр хийгдэж байгаа тул тийшээ оруулах боломжгүй байгаа.

Албаны шалгалтаар одоогийн байдлаар буруу зөрүүтэй харьцаа, хөндлөнгийн нөлөөтэй гэдэг нь тогтоогдоогүй байна. Хоол унд гээд бүхий л зүйлийг шалгаж байгаа. Хяналтын камер бүрэн ажилладаг. Энэ баримтуудыг цагдаагийн байгууллагад өгч шалгуулж байгаа.  Бүх зүйл хуулийн дагуу шалгагдаж, Цагдаагийн байгууллага ба Шүүх шинжилгээний газраас эцсийн дүгнэлтийг гаргана" гэв.

Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсээс өнөө өглөө дуудсаны дагуу хүүгийн аав, ээж хоёр очиж, задлан шинжилгээ хийхийг зөвшөөрч гарын үсэг зурсан бөгөөд хүүгийнх нь үхэлд гадны нөлөө орсон хэмээн хардаж буйгаа илэрхийлэн тусламж хүсэж ZARIG.MN сайтад хандсан байна. 

Талийгаач хүүгийн аав хэвлэлд дараах зүйлсийг тодотгон ярьсан байна.

Тэрээр, "Миний хүү аравдугаар сарын 20-ны өдөр цэргийн албанд татагдсан. Цэрэгт татагдаад 22-хон хоногийн дараа эрүүл саруул, сайхан бие бялдартай хүү маань нас барлаа. Бид цэргийн ангид маш их гомдолтой байна. Цэрэгт татагдаад хэд хоносны дараа ээж нь хүүтэйгээ уулзахаар ирэхэд уулзуулаагүй. Хүүдээ хэрэгтэй зүйлсийг аваад, ямар цэрэг болж вэ гэж харахаар ирсэн юм. Хүү минь энэ жил төгсөх курсын оюутан тул “Сургуулиа төгсөөд цэрэгт явна” гэж ярьдаг байсан. Тийм ч учир сургуулиас нь бичиг авч очсон боловч шууд албанд татаж, үсийг нь хүчээр хуссан гэж хүү минь ярьсан. Өнгөрсөн жил цэргийн зарлан дуудах хуудас ирсэн боловч сургуулиас нь бичиг гаргаж өгөөд татагдаагүй. Гэтэл энэ жил хүчээр цэрэгт татсан" гэсэн юм.

Харин Цагдаагийн ерөнхий газраас "Прокурорын байгууллагатай хамтран хойшлуулшгүй ажиллагааг хийж гүйцэтгэж байна" хэмээн мэдээллээ. 

Мэдээлэлд, Цагдаагийн байгууллагад Хан-Уул дүүрэгт байрлах Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн байранд 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 06:21 минутад хугацаат цэргийн алба хаагч нас барсан гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлага, мэдээллийн дагуу Мөрдөн байцаах алба, Хан-Уул дүүргийн цагдаагийн газар, Нийслэлийн цагдаагийн удирдах газар зэрэг холбогдох алба, нэгжээс Прокурорын байгууллагатай хамтран хойшлуулшгүй ажиллагааг хийж гүйцэтгэж байна.

Хугацаат цэргийн алба хаагч "Д" нь 2023 оны 02 дугаар ээлжээр цэрэгт татагдсан бөгөөд түүний амь хохирсон шалтгаан нөхцөлийг тогтоох зорилгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Шүүхийн шинжилгээний тухай, мөн хуульд нийцүүлэн гаргасан Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны А/216/422 дугаар тушаал зэрэг эрх зүйн баримт бичгийг үндэслэн Прокурорын байгууллагын шууд хяналтад мэргэжлийн байгууллагаас шинжилгээ хийж, мөрдөн шалгах ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу үргэлжлүүлж байна.

Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэв.

Яг одоо 23:10 минутын байдлаар Талийгаачийн ар гэрийнхэн болон тус цэргийн ангид алба хааж байгаа байлдагчдын гэр бүл, иргэд Зэвсэгт хүчний 326 дугаар цэргийн ангийн гадаа цуглан зул өргөж, эмгэнэл илэрхийлэн, албаныхан ирж уулзахыг хүлээсээр байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 19 цаг 31 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 19 цаг 53 мин 1924 оны Үндсэн хууль 21 цаг 34 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 21 цаг 44 мин Энгийнийг ухаалгаар 21 цаг 51 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 23 цаг 20 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Өчигдөр 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Өчигдөр 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Өчигдөр 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Уржигдар 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Уржигдар 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other 2024-11-23 Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна 2024-11-23 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top