x

“E-Mongolia 4.0” системийг шинэчлэхдээ хувийн хэвшилтэйгээ өрсөлдөхгүй, хамтарч ажиллахыг үүрэг болгов

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит өглөөний уулзалтаа төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-гийн баг хамт олонтой хийлээ.

Тэрбээр тус системийг бүтээхэд мэдлэг боловсрол, оюун санаагаа дайчлан ажилласан мэргэжлийн инженерүүд, академийн хамт олонд талархал илэрхийлээд, ажлын амжилт хүсэв.  

Энэ үеэр “И-Монгол академи” академийн захирал Б.Мягмарнаран  “E-Mongolia 4.0” системийн шинэчлэлийн талаар танилцууллаа. Тэрбээр “Бид E-Mongolia-гаас гадна ХУР, ДАН, erp emongolia, lavlagaa.mn e-cabinet, docx.gov.mn, тоон гарын үсгийн систем,  мэдэгдэл хүргэх систем, opendata.gov.mn зэрэг төрийн 29 системийг хариуцан хөгжүүлж байна. Хувийн хэвшилтэй өрсөлдөх биш хамтран ажиллах зарчим баримталдаг. Тухайлбал, ХУР системтэй холбогдож, мэдээлэл авч ашиглаж буй 462 байгууллагын  329 нь хувийн хэвшлийнх.  Цаашид бүх нийтийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх үндэсний аян эхлүүлэх шаардлагатай. Өнөөдрийн байдлаар манай улсын цахим ур чадварын үзүүлэлт 48.3 хувь байна. E-Mongolia 4.0 системийн хүрээнд төлбөрийн нэгдсэн шийдлийг ирэх онд нэвтрүүлэхээр ажиллаж байна” гэв.

Ерөнхий сайд системийн дараагийн шинэчлэлийг иргэдийн саналд тулгуурлаж хийх,  эрүүл мэндийн салбарын цахим шилжилтэд онцгой анхаарахыг үүрэг болгов.  Мөн нийтийн тээвэр, төрийн үйлчилгээ зэрэг хотын асуудлыг шийдвэрлэх чиглэлээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллах хэрэгтэй гэв. Монгол Улсын нэгдсэн вебтэй болох, төлбөрийн систем нэвтрүүлэх, хиймэл оюун ухааныг E-Mongolia 4.0-д  ашиглах зэрэг санал дэвшүүллээ.

“E-Mongolia 4.0” систем нь хиймэл оюун ухааныг ашиглан илүү боловсронгуй, хүртээмжтэй үйлчилгээг эрхэмлэж, үйлчилгээний тоог нэмэхээс гадна хэрэглээг хялбарчлахад голчлон анхаарсан. Цаашид төр систем хөгжүүлэхгүй,  тооцоо судалгаа, стандарт, загварчлалаа гаргаж хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх зарчим баримтална гэдгийг ЦХХХ-ны сайд Н.Учрал тэмдэглэв.

Уулзалтад оролцогчид мэргэжлийн хүний нөөцийн дутагдалтай, ажлын ачаалал, цалин хөлс зэргээс шалтгаалан ажлаас гарах нь их, ажлын орчныг сайжруулах шаардлагатай байгааг хэллээ. Мөн төрийн байгууллагууд цахим үйлчилгээг санал болгох,  хэрэглээнд нэвтрүүлэх,  Засгийн газрын тогтоол шийдвэр дээр ЦХХХЯ-наас зөвлөмж авах,  системийн шинэчлэлт, хөгжүүлэлтээс гадна мэдээллийн аюулгүй байдалд онцгой анхаарах,  хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх салбар дундын уялдааг хангах, системийн шинэчлэлт, хөгжүүлэлтээс гадна мэдээллийн аюулгүй байдалд онцгой анхаарах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төрийн байгууллагын үйлчилгээг цахимжуулах чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэх гэх мэт  асуудалд анхаарч  өгөхийг хүслээ.

Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд төрийн байгууллага хувийн хэвшилтэй өрсөлдөхгүйгээр менежментээ зөв хийгээд явах нь чухал гэдгийг тэмдэглээд инженер технологийн ажилтнуудын ажиллах орчныг сайжруулах, цахим кабинет байгуулах санаачилгыг дэмжинэ гэдгээ илэрхийлэв. Мөн Засгийн газар бүх нийтийн цахим ур чадварыг дэмжих аяныг өрнүүлэх, “E-Mongolia 4.0” системийн шинэчлэлийг дэмжихээ гэдгээ илэрхийлэв.  Уулзалтаас гарсан саналуудыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ.  

Манай улс  2020 оны аравдугаар сарын 02-нд “E-Mongolia 1.0” системийг нээж, төрийн 23 байгууллагын 181 үйлчилгээг нэвтрүүлсэн. Өнөөдрийн байдлаар 86 байгууллагын 1106 үйлчилгээг тус цонхонд нэгтгэж, 1.7 сая хэрэглэгчтэй болж, цахимаар 36.5 сая удаагийн үйлчилгээ үзүүлж, 706.9 тэрбум төгрөгийг иргэдээс хэмнэсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 19 цаг 17 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 19 цаг 39 мин 1924 оны Үндсэн хууль 21 цаг 20 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 21 цаг 31 мин Энгийнийг ухаалгаар 21 цаг 37 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 23 цаг 6 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Өчигдөр 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Өчигдөр 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Өчигдөр 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Уржигдар 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Уржигдар 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other 2024-11-23 Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна 2024-11-23 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top