Өчигдөр буюу 10-ны үдээс хойш УБИС-ийн өмнөх автобусны буудлын ойролцоо хоёр давхар цахилгаан автобус хөдөлгөөнд оролцож явахдаа шатсан. Автобусанд гарсан галын унтраах, гал гарсан шалтгааныг тодруулахаар Нийслэлийн онцгой байдлын газраас дуудаар очиж ажилласан билээ.
НОБГ-ын гал унтраах шуурхай алба найман минутын хугацаанд галыг унтраасан бөгөөд хүн бэртэж гэмтээгүй. Урьдчилсан байдлаар цахилгааны массаас үүдэн гал гарсан байх магадлалтай бөгөөд шалтгаан нөхцөлийг бүрэн тогтоохоор НОБГ-ын гал унтраах шуурхай албаны бүрэлдэхүүн хойшлуулшгүй ажиллагаа явуулж байна" гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлжээ.